Pages

2010-07-31

First post

Би бол дэлхий дахины олон сая блогчидын ердөө нэг нь. Өдийг хүртэл олон блог нээсэн. Цөөнгүй бичлэг хийсэн боловч тэрхүү блогоо удаан, тууштайгаар хөтөлсөн нь бараг байхгүй. Харин энэ удаад өргөн цар хүрээг хамарсан, өөрийн бүх л хүсэл сонирхол ажил мэргэжил, бодол санаагаа багтаасан том блогтой болохыг хүсч энэ блогийг нээлээ. Цаашдаа тууштайгаар бичлэг хийж байх болно.
Гэхдээ зөвхөн өөрийн хийсэн бүтээсэн, цуглуулсан, бодсон зүйлсээ л энэ блогтоо багтаах болно. Сэдэв, хамрах хүрээ нь хязгааргүй бөгөөд хэнээс ч хуулахгүй, хэнийг ч дагахгүй, хэнээр ч заалгахгүй гэсэн дүрэмтэй.
Энэ нь нэг талаар миний өдрийн тэмдэглэл, цуглуулгын дэвтэр, интернэтийн чөлөөт ертөнц дэх архив маань байх учраас та таалан соёрхох, шүүн шүүмжлэхээ өөрөө мэднэ буй заа.