Pages

2010-08-02

Michael H. Hart - The 100: A Ranking of the Most Influential Persons in History - 1

Michael H. Hart-ийн Дэлхийн түүхэнд хамгийн их нөлөө үзүүлсэн 100 хүн номын талаар энэ удаагийн бичлэгтээ оруулахаар шийдлээ.
Энэ жагсаалтын талаар дунд сургуульд байхдаа багшийнхаа өгсөн даалгаврын дагуу хүмүүсийнх нь намтрыг цуглуулж байсан билээ. Өнөөдөр гэнэтхэн л энэ талаар бичлэг хийе гэж бодсон юм.
Энэ номонд жагсаасан хүмүүс нь ихэвчлэн шашны зүтгэлтнүүд бөгөөд үүнтэй нь ч би санаа нийлдэг билээ. За ингээд жагсаалтыг нь сонирхоё.

2010-08-01

Ernest Hemingway

Эрнэст Хэмингуэй (1899-1961) бол Америкийн зохиолч, сэтгүүлч хүн билээ. Манай Монголчуудын сайн мэдэх зохиол нь гэвэл Өвгөн тэнгис 2, Зэр зэвсэг минь барятай. Дунд сургуульд үздэг шүү дээ. Энэ хүний дотоод ертөнцийг бичсэн зохиолуудаас нь гадна хэлсэн үгнээс нь мэдэж болох юм. 


Ажил төрөл амьдралын утга учрыг тодорхойлдог. Бүхий л зовлон болоод эвгүй явдлаас салахын тулд бүх анхаарлаа ажилдаа хандуул. 


Айдас бүхэн өөрийн үнэртэй. 


Аймхай хүн мянган удаа, эрэлхэг хүн ганцхан удаа үхдэг. 

Confusius

Би их олон хоббитой л доо. Тэдний нэг нь (хамгийн урт настай нь гэх үү дээ) ишлэл үгс цуглуулах. 
Тиймээс би одоогоор цуглуулаад байгаа үгсээ эхний ээлжинд оруулъя гэж шийдлээ. Тэгээд сонгож авсан хүн маань КҮНЗ (Confusius). Дэлхийн түүхэд хамгийн их нөлөө үзүүлсэн 100 хүний 5-р бичигдсэн аугаа гүн ухаантан, шашны зүтгэлтэн билээ. 

Алдааг минь зөв зааж байгаа хүн миний багш
Амжилтыг маань зөв тэмдэглэж байгаа хүн миний анд нөхөр


Julia & Julie

Би дөнгөж сая энэ киног үзэж дуусгалаа л даа. Өмнө нь үзэхийг хүсч байсан ч зав зай муутайгаас болоод олигтой үзэж чадаагүй. 
Ямар нэгэн киног үзээд хүнд өөр өөрийн гэсэн сэтгэгдэл төрж тэр нь хэр хүчтэйгээсээ хамааран урт богино хугацаанд хадгалагдан үлддэг билээ. Тиймээс бусад хүмүүст энэ кино ямар сэтгэгдэл үлдээснийг би сайн мэдэхгүй юм. Надад бол эндээс хамгийн дотноор тусгаж авсан зүйл нь Гэр бүлийн итгэлцэл. 2 өөр цаг хугацаа орон зай, нөхцөл байдалд байгаа ч ямар ч нөхцөлд гэргийгээ дэмжиж чаддаг 2 нөхөр нь энэ киноны хамгийн сайхан чимэг болж чаджээ. Ер нь гэрлэлт гэдэг ойлголцол, итгэлцэл дээр л тогтдог зүйл гэж бодож байна. Арга ч үгүй бизээ. 
Мөнхүү тус кинонд хүн өөрийн хүсэл мөрөөдөл, зорилготой байна гэдэг гайхамшигтай үр дүнд хүргэж чаддаг гэдгийг харуулсан билээ. 

Блогтоо өөрийн хүссэнээ л бичихийг хүсч байсан боловч яг яаж эхлэхээ мэдэхгүй байсан юм. Сайхан эхлэл олж өгсөн гайхалтай кинондоо баярлалаа.