Pages

2010-09-30

Миний бас нэг ХОББИ

Хэхэ, би ёстой аймар олон хоббитой байгааз. Гэхдээ энэ нь сайхан л даа. Надад уйдахгүй байх боломж олгодог юм.
Энэ удаад зүгээр л өөрийн минь ордын тохиромжийн зурхайг оруулчихъя. (Би охины ордынх)

2010-09-27

Утсаа алдчихлаа.

Би уржигдар утсаа алдчихлаа. Аймар үнэтэй лаг утас байгаагүй ч, 2 жил гаран барьчихсан болохоор хайртай болчихсон утас маань байсан юм. Би ер нь ямар нэг зүйлийг удаан хэрэглэх тусмаа дуртай болдог хүн л дээ. За энэ ч яахав.

2010-09-21

Дахиад нэг дуртай зүйл

Хэдэн жилийн өмнө би арван хэдтэй охин байхдаа (хэхэ, майр том эгч шиг бичлээшд) Комик үздэг залуусыг шезо-той, fashion сэтгүүл үздэг хүүхнүүдийг ягаан гүнжүүд гэж боддог байлаа. Үүнтэй төстэй өөр олон бодол сэтгэгдэл байсан л даа. Одоо харин одоо бодоход ёстой л "ХЭХЭ". Өнөөдөр би энэнд ухаангүй дуртай. Комик-ийн хувьд мэдээж хүн аалз, ультра виолет-ын комик үздэггүй л дээ. Харин японы мангануудад ... Ялангуяа НАРУТОД бол хэхэ. Манга, анимед нь аль алинд нь дуртай. Бараг л 7 хоног Давааг-Ням биш Баасан-Пүрэв (Нарутогийн аниме, манга нь пүрэв гараг бүрт шинэ ангиа гаргадаг юм л даа) болчихсон юмшиг.


Заза хамгийн гол нь би юу гэх гэсэн бэ гэхлээр, аливаа зүйлд дургүй гээд түүнээс өөрийгөө тусгаарлаж зугтаах хэрэггүй. Зүгээр л өмнөх замаа хараад, зорилгоо чиглээд чигээрээ алх.

Beatles-ийн greatest hits-ийг сонсоод, сандал дээрээ хөнгөхөн бүжиглэнгээ бичив. I wanna hold your haaaaaaaaaaannnnnnnnd mmmmmmmmmmmmmmmm. 

Өнөөдрөөр юу байв?

Өнөөдөр бараг л гэртээ өнжлөө. Бие тааруухан байгаа болохоор эрүүл мэндээ бодоод хичээлээ ч таслаад гэртээ байхаар шийдсэн боловч огт гарахгүй байж бас л чадсангүй. Ямар ч тохиолдолд ажил ихтэй байдаг насанд хүрэгчийн амьдралыг би нээрээ үзэн яджиййййнаааа. Хэдхэн жилийн өмнө юунд ч санаа зоволгүй өдөржингөө найз нартайгаа зугаалдаг байсан тэр үеэ их санаж байна шүү. Гадаа хүйтэн, бие өвдөөд, ядраад байхад ажил ихтэй байна гэдэг сайхан биш шүү, тийм ээ. Гэхдээ энэ өдрийг өөдрөг болгосон ганц зүйл байлаа.
Би бусад охид, бүсгүйчүүдийн блогуудыг унших дуртай. Ер нь бол бусдын блогуудыг уншсаар байгаад л өөрийнхдөө бичих завгүй болчихдог гэх үү дээ. Тэр дундаа гадаадад сурч ажиллаж байгаа монгол охид бүсгүйчүүд маань бусдаас эрч хүчтэй, өөртөө итгэлтэй, ажилсаг, биеэ даасан "жинхэнэ орчин үеийн" эмэгтэйчүүд байж чаддаг учраас тэдний бичлэгүүдээс энэ бүхэн нь мэдрэгдэж байдаг билээ. Өөрөөр хэлбэл надад нэг талаараа эрч хүч өгдөг гэх үү дээ.
Өнөөдөр ийм л байлаа. Зав муутайгаас болоод бичлэг хийх боломж маш муу л байна даа. Уг нь их л хүсч байна...

2010-09-05

My favourite movies -1

Гарчигнаасаа ойлгомжтой байгаа биз дээ. Ер нь хэн ч үзсэн яагаад ч илүүдэхгүй кинонууд. 
Энд өөрийнхөө бодлоор л сонгосон кинонууд маань байгаа. Гол нь нэгийг нь ч өөрөө мартахгүй гэсэндээ оруулж байна. Ер нь хүн дуртай зүйлүүдээ мартаад шинэ зүйлд дуртай болох нь тийм ч сайхан зүйл гэж би боддоггүй. Зүгээр л цаг хугацаа өнгөрөх тусам улам олон зүйлд дуртай болж сонирхлоо баяжуулж байх хэрэгтэй гэж боддог. Тийм л учраас бидэнд багтаамж сайтай тархи заяасан байх. Гэхдээ хором мөч өнгөрөх тусам бид өнгөрснөө мартсаар байдаг. Магадгүй тэгээд л эхлээд цаас, харандааг бүтээж тэндээ янз бүрийн зүйлийг бичиж үлдээдэг болсон байх. Харин одоо бид цаас харандаа хэрэглэхгүйгээр өөртөө бас бусдад зориулан бичиж байна.