Pages

2010-11-10

Хүмүүсээ, нэг нэгэндээ сайхан үг хэлж сурцгаая.

Би нээх сүрхий юм бичих гэсийм биш шүү. Зүгээр л бодлоо л бичье.
Уржигдар би найз залуутайгаа гэрийнхээ ойролцоох нэг кафед сууж байлаа. Тэгтэл жаахан халчихсан нэг ах бид 2-ыг харж харж, хажууд ирээд, "Миний 2 дүү сайхан харагдаж байна. Ах нь түрүүнээс хойш та 2-ыг хараад л байлаа. Кола уугаад л, ярилцаад л, их сайхан харагдаж байна. Ах нь та 2-т аз жаргал хүсье" гэдэг юм байна. Сэтгэл сайхан дээрээ улам сайхан болоод явчихдаг юм байна. Хамгийн гол нь би ч гэсэн дараа хэн нэгэнд ийм үг хэлмээр санагдсан. Та нар ч гэсэн зүгээр л хэн нэгэнд танихгүй ч гэсэн сайхан үг хэлмээр санагдсан үедээ битгий үгээ харамлаарай.