Pages

2011-07-19

Мөсөөр мэргэлэх


Савтай усанд дүрсээ анхааралтай хараад би албан тушаал ахих уу гэж сайтар бод. Асуулт тань хийсвэр бус байх бөгөөд ажлын онцлог, байршлыг тодорхой заасан байна. Дараа нь савтай усанд дүрсээ дахин нэг сайн хараад тагтан дээр тавих юм уу, хөргөгчинд хийж хөлдөө. Өглөө нь хөлдсөн усаа хар. Ус хонхойж хөлдсөн тохиолдолд та яаж ч хичээсэн албан тушаал ахиж чадахгүй. Ус овон товон хөлдсөн бол бага зэрэг албан тушаал ахих юм уу, албан тушаал буурна. Усны гадаргуу тэгшхэн хөлдсөн бол та маш өндөр албан тушаалд очно.

Сайхан харагдахад - 1


 - Санаанд оромгүй хоорондоо зохицомгүй зүйлсийг хольж сольж зохицуулж өмсөх
 - Саарал + Цэнхэр = COOL
 - Цэнхэр бантик + Ягаан уруул

2011-07-16

Хүнийг инээх байдлаар нь шинжиж болно.


Паржигнаж инээдэг
Залуу насны омгоор, болно бүтнэ гэсэн итгэлээр ямар ч ажлыг барьж авдаг. Бүрэн дүүрэн амьдагч чаддаг, бие даасан хүн.

Жилүүдийн зохицол


Хулгана
Үхэр - Тохирно. Түүний хажууд тайван бас аюулгүй байна. 
Луу - Маш амжилттай байна. Луу өөрийн аугаа хүчээ түүнд өгнө. Харин хулгана лууд өөрийн шүүмжлэх ухаанаа. 
Морь - Эрх чөлөөтэй, аминч мориноос хол явсан нь дээр. Морь хулганы өмчирхөг занг тэвчирхгүй. Эрэгтэй хулгана гал морьтой гэрлэвэл сүйрэл болно. 
Мич - Мич хулганад гүн сэтгэгдэл төрүүлнэ. 

2011-07-13

Ёстой нэг татаад уначхым байна дөө.

Хэхэ
Яг одоо Дилав хутагтын талаар нэг нэвтрүүлэг гарч байна. Star гээд ТВ дээр. Тэгсэн Гандангийн тэргүүн хамбатан гуай: "Дилав хутагт бол нэг тийм, УХААЛАГДУУ хүн байсан юм шиг байгаа юм" гэсэн өгүүлбэр хэлж байна. Тэгсэн хэдхэн хормын дараа өгүүлэгч нь: "Дилав хутагт бол МОНГОЛЫН НУТАГТ ТӨРСӨН ЦӨӨХӨН ХЭДЭН САЙЧУУДЫН НЭГ байсан юм" гэнэ ээ. Энэ одоо юу гэсэн үг вэ? Монгол улсын түүхэнд тийм л цөөхөн сайн хүн байсым байхдаа. Бас Хамбад маань Хутагтыгаа УХААЛАГДУУ гэдгээс өөр аятайхан үгээр хэлж болоогүй л юм байх даа. Ёстой нээрээ хэцүү ч юм аа даа.

Хэддүгээр сард гэрлэвэл зохимжтой вэ?


1. Эрт бэлэвсэрч магадгүй.
2. Нөхөртэйгөө их эвсэг, найртай амьдарна.
3. Хүний хүмүүсийн дунд аж төрөх тавилан хүлээж байдаг.
4. Түр зуурын аз жаргалаар цэнгэхийн дохио.
5. Өөрийн чинь гэрт хууран мэхлэх явдал гарахыг зөгнөнө.
6. Таны хуримын бал сар насан туршид үргэлжилнэ.
7. Амтат сайхан дурсамжууд үүрд санагдаж байх болно.
8. Эр нөхөр тань танд хайртай, халамжтай байх болно.
9. Амьдрал тань амар түвшин байна.
10. Амьдралыг тань нилээд хэцүү болгоно.
11. Баяжих эгзэг таарна
12. Жил ирэх тусам хайр дурлал тань цэцэглэнэ.

Бүсгүй таны найз бүсгүй танд үнэнч байж чадах болов уу?

Төрсөн гарагаар нь

Даваа. Энэ өдөр төрсөн эмэгтэйчүүд нөхөрсөг, бусдад их нээлттэй байж чаддаг хүмүүс. Тэдний танилын хүрээ өргөн ч жинхэнэ найз нөхөд хуруу дарам. "Даваа гаригийн хүүхнүүд" жинхэнэ үнэнч үерхэл нөхөрлөлийг үнэлж чаддаг. Найз нөхдөд нь асуудал тулгарсан үед шөнийн 3 цаг болж байсан ч туслахаар очиход хэзээд бэлэн байдаг.

Лаагаар мэргэлэх


Байгаа охидынхоо тоогоор жижиг жижиг лаа ав. Үүнийгээ хушганы ясанд суурилуулан асааж, устай том саванд хөдүүдэн тавиарай. Хэний нь лаа түргэн асч дуусна, тэр бусдаасаа түрүүлж гэрлэнэ. Хэнийх нь лаа удаан шатаж дуусна, тэр энэ жил гэрлэхгүй гэнэ. Хэрэв лаа усанд живбэл тэр хүн харамсалтай нь хүнтэй суухгүй гэнэ.

2011-07-12

Бүсгүйгээ нүдээр нь шинжээрэй


1. Давхраатай бүлцэн нүдтэй бүсгүйтэй учирсан бол та аз жаргалын түлхүүрээ атгажээ. Тэд хайрандаа үнэнч, танаас урваж шарвахгүй. Хайртай хүнээсээ сексийн хүссэн мэдрэмжээ авч чаддаг, бас өгч чаддаг. Сул тал нь жаахан чалчаа. Гэхдээ үглээд таныг залхаагаад байхгүй л дээ.

Бичгийн хэв маягаар шинжихүй


- Биеэ тоосон бардам зантай хүн цаасныхаа зүүн талд илүү их зай үлдээсэн байдаг.
- Ирээдүйдээ санаа зовдог, өөртөө итгэлгүй, зориг муутай хүний цаасны баруун талын хоосон зай зүүн талынхаасаа өргөн байдаг.
- Ичимхий хүн бичиж буй зүйлийнхээ дээд талд үх зай үлдээдэг.
- Зоримог, элгэмсүү, бас хэнэггүй хүн багахан, эсвэл огт зай үлдээдэггүй.

Наадмаар бүр наадацгаачих юм байна дөө.

Энэ жил наадам гэж их олон өдөр баярлаж, амарч байна. Энийгээ дагаад олон хоног найрлах бололтой. Өнөөдөр 12-ны өдөр ээж дүү 2-тойгоо хөл хөдөлгөөн бага байгааг далимдуулаад жаахан дэлгүүр хэслээ. Зам хоосон, такси элбэг сайхан л байлаа. Ямар ч л байсан Sky, УИД 2 ажиллаж байна. Гадаадынхнаар дүүрчжээ. Дэлгүүр нь ч тэр, гудамж нь ч тэр. Хаа сайгүй л Англи, Орос, Хятад, Солонгос хэл сонстоо л... Баяраар ажиллаж байгаа болоод ч юм уу дэлгүүрийн худалдагч нар, зүгээр нэг хүнсний дэлгүүрийнх нь хүртэл ямар муухай ааштай байсан бэ? Гэхдээ сэтгэл сэргээсэн нэг юм нь наадмын хямдрал гээд үнэ гээч нь сайхан байна өө сайхан байна. Манайх УБ-ын Las Vegas-т байдгийг хэлэх үү гэртээ орох замдаа хэдэн согтуучуулд дайруулах шахлаа. Дөнгөж 6 болж байхад шүү дээ. Ер нь тэр хавиар дүүрэн халамцсан залуус, хүүхнүүд. Дандаа л 20 хүрээгүй хүүхдүүд гэлтэй "наадамчид". Ер нь бол харваас нумгүй, морьгүй, бөх биш хүүхдүүд шүү дээ. За тэгээд гэртээ ороод иртэл бөх гээч хэдэн шалдан харчууд л гараад байх юм. Үзэх ч юм олдохгүй иймэрхүү юм л бичээд сууж байна даа. Гадуур ажил хөөцөлдье гэхлээр тэр чигээрээ амарч байгаа шүү дээ. 


Ёстой хэцүүхэн 7 хоног өнгөрөх нь дээ, яана даа би...