Pages

2011-03-31

Мөөгөнцөртөж хуурайшсан УТААНБААТАР

Google Earth
Та эндээс хатаж хуурайшаад аймшигтайгаар мөөгөнцөртсөн байдлыг харах болно. Хэхэ ингэж хэлэх нь сайхан эсэхийг мэдэхгүй л юм даа. Гэхдээ ер нь бол надад огтхон ч таалагдахгүй байна. Миний төрсөн Улаанбаатар ийм байгаагүй дээ уг нь.

2011-03-28

Уйдаж үхлээ...

Нэг хичээл ороод л байхын. Багаар ажиллаж байгаа ухаантай. Гэтэл би ганцаараа л хэрэгтэй ч юмуу гүй ч юмуу нэг юм хийгээд л суугаад байхын ёоооох...

2011-03-23

Хэрэгтэй ч юмуу, гүй ч юмуу бүү мэд

Эмэгтэй хүмүүс нээг их юм цуглуулдаггүй, ер нь. 
Гэхдээ чадвар, сонирхлоосоо шалтгаалаад зарим зүйлийг цуглуулах нь бий. Эмээ маань хавь ойрынхоо хүмүүсийг эмчлэх гэж эмийн ургамал цуглуулдаг байлаа. Бас мэргэжлийнхээ дагуу дүрслэх урлагийн холбогдолтой номнууд цуглуулдаг байлаа. Өөр зүйл бол нээх хураагаад байхгүй. Харин өвөө маань бол шал өөр. Ажил мэргэжил, сонирхолтой нь огт холбоогүй байсан ч цуглуулж л байдаг байлаа. Янз бүрийн сэдэв харгалзахгүй номнууд, зурхай, мэргэ, цахилгааны хэрэгсэл, элдэв багаж, хуучин марк, захианууд, тэр бүү хэл эмчийн буруугаас эрүүлээр нь авчихсан шүдээ хүртэл хадгалдаг байж билээ. Үүнийгээ Хулгана жилтэй гэдэгтэйгээ холбон тайлбарладаг байлаа. Магадгүй энэ нь ч үнэн биз. Харин би эмээгээсээ илүү өвөөтэйгөө хамт удаан амьдарсан болоод ч тэр үү, бас л хамаг юмаа цуглуулна, хадгална. Аз болж өвөөгөөс ялгаатай нь надад компьютер байдаг. Ядаж л олон бичиг цаас хадгалах хэрэггүй болж байгаа юм даа. Тэгээд бас энэ Гоогл ах байгаа болохоор өөрийн хардаа дүүргэхгүй сайхааааан.

Нэг тэмдэглэлийн дэвтрийнхээ хавтсан дээр өсгийний өндөр ямар байх хэрэгтэй талаар бичээд орхичжээ. 

Биеийн өндөр         Өсгий
160-аас доош              3см
160-165                         3-5см
165-170                         5-7см
170-177                         7-9см
177-182                         9-11см
Би уг нь 5-7 өмсөх л ёстойм л даа. Гэхдээ 9-тэй гутал хэд хэд байдым өө. Яагаад ч энэнтэй санал нийлэхгүй нь, чадахгүй нь...


2011-03-12

Хавар боллоо, хүүхнүүдээ гэсэн чинь...

Хэдэн өдөр гадаа сайхан нартай дулаахан, хаврын шинж нь тодорч байлаа даа. Хүмүүс өвлийн хувцасаа нимгэлээд, тайван налгар хэд хоног алхлаа. Тэгтэл яав, энэ тэнгэр яав. Өнөөдөр санаандгүй байж байгаад даараад ёстой уур хүрчлээ. Гэхдээ удахгүй дулаарах байгаа даа. Хурдан л зун болоосой, хэзээ ч ингэж ихээр зуныг хүсч байсангүй. 

2011-03-09

Би хумсаа будах дуртай

Энэ бол эмэгтэй хүнд байх л ЁСТОЙ зүйл. Ер нь бол хумсаа будаагүй бол нэг л болхи харагддаг шүү дээ. Гэхдээ өдөр бүр лааг гоёл чимэглэл маникьюр хийх нь хаашаа ийн бас. Зүгээр л сайхан засаад сайхан, өөртөө тохирсон, таалагдсан өнгөөрөө будахад л хангалттай байх. Тэгээд энэ ХАВАР/ЗУН ямар өнгө МОДА болж байгааг сонирхсон чинь нэг иймэрхүү л үр дүн гарч байна даа.

ARCHAIC GARDEN -




2011-03-07

Арай хэтэрхий юмаа...

Өчигдөр би бусанд явжийлаа. Тэгтэл арын суудал дээр хэдэн 10жилийн хүүхдүүд орилолдоод л байлаа. Ойролцоогоор 9р ангийнх л байх. Тэгсэн яриа нь үнэхээр замбараагүй. Тэгээд сонсоод л байлаа. Тэгсэн "Чи тэгээд орондрр хэр ийн" гээд л нэг охин нь асуухын. Тэгээд л цаашаагаа бүр "арайчдээ та нар чинь хүүхдүүд ш дээ" гэмээр үгнүүд зөндөө хэлж байна аа. Ичиж зовохоо ч мартсан, ёс жудгаа ч алдчихсан АРАЙ ХЭТЭРХИЙ ЮМ АА гэхээс өөр үг олдохгүй юм байна дөөө. 

2011-03-02

Эмэгтэй хүний хийж болохгүй зүйлс гэнээ...


Ийм нэгэн жагсаалт байх ийн. Тэхлээр нь доор нь өөрийнхөө бодлыг бичлээ. 
  • Чанга ярих
Хааяа анхаарлаа хэт төвлөрүүлсэн үедээ, эсвэл сэтгэл хөдөлсөн үедээ ингэчээд байдаг шүү. Гэхдээ ингэхгүйг хичээнэ дээ. Сурна даа 
  • Буруу, зөрүү ойлгож ярих
Ийм тохиолдол зөндөө гардаг. Гэхдээ өөрийгөө эвтэйхан мулталчиж чаддаг бол санаа зовох юу байна.