Pages

2012-10-16

Бичилгүй удлаа...

Блогтоо юм бичилгүй яг нэг жил болсон байна. Энэ хугацаанд маш их зүйл өөрчлөгджээ. Яг л жилийн өмнөөс маш завгүй болж эхэлсэн юм байна. Тэгээд л блогтоо юм бичих талаар хойш тавьсаар, хойш тавьсаар байлаа. Гэхдээ хэдэн сарын өмнөөс л блогийнхоо 4000 дахь зочныг хүлээн авчихаад бичье гэж өөртөө амласан юм. Харин тэр хүн нь орсон өдөр бас л ЗАВГҮЙ байсан бололтой. Тэгээд л одоо бичиж сууна.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд би юу хийв ээ? Хамгийн чухал нэг л зүйлийн дурдъя. Их зүйл сурсан. Үнэхээр их зүйл. Надад хэрэгтэй мэдлэг гэдэг утгаар нь бодвол Дунд сургуульд 10 жил, Их сургуульд 5 жил сурсанаасаа ч их зүйл мэдсэн, сурсан, дадлагажсан юмшиг. Үүнийг одоо бие дааж хийхийн ач гэх юм уу. Эсвэл ганцаараа биш болсон болохоор үүргээ ухамсарласан алин болохыг мэдэхгүй юм. Гэхдээ л аливаад хандах хандлага маань огт өөр болчихож. Өмнө нь гэр бүлийнхэн, үеийн найзууд, сургуулийнханаар хүрээлэл маань хязгаарлагддаг байсан бол одоо олон хүмүүстэй харилцах болсноор үзэл бодол маань ч өөрчлөгдөж байхшиг. Хүмүүс хоорондоо ямар өөр байдгийг, зарим нь уужим сэтгэлтэй байхад зарим нь өрөвдөлтэй өчүүхэн байдгийг мэдэрчээ. Бас Монголчууд бид атаархах сэтгэл, хувиа бодсон үзэл, залхуурал 3-таа идэгдэж дуусаад байгаа ч гэсэн бодол төрөх болсон байна.
Зааза, одоо үргэлжлүүлбэл баахан л шүүмжлэл өрнөх бололтой. Удахгүй эерэг сэтгэгдэлтэй нийтлэл бичих болтугай.