Pages

2012-10-16

Бичилгүй удлаа...

Блогтоо юм бичилгүй яг нэг жил болсон байна. Энэ хугацаанд маш их зүйл өөрчлөгджээ. Яг л жилийн өмнөөс маш завгүй болж эхэлсэн юм байна. Тэгээд л блогтоо юм бичих талаар хойш тавьсаар, хойш тавьсаар байлаа. Гэхдээ хэдэн сарын өмнөөс л блогийнхоо 4000 дахь зочныг хүлээн авчихаад бичье гэж өөртөө амласан юм. Харин тэр хүн нь орсон өдөр бас л ЗАВГҮЙ байсан бололтой. Тэгээд л одоо бичиж сууна.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд би юу хийв ээ? Хамгийн чухал нэг л зүйлийн дурдъя. Их зүйл сурсан. Үнэхээр их зүйл. Надад хэрэгтэй мэдлэг гэдэг утгаар нь бодвол Дунд сургуульд 10 жил, Их сургуульд 5 жил сурсанаасаа ч их зүйл мэдсэн, сурсан, дадлагажсан юмшиг. Үүнийг одоо бие дааж хийхийн ач гэх юм уу. Эсвэл ганцаараа биш болсон болохоор үүргээ ухамсарласан алин болохыг мэдэхгүй юм. Гэхдээ л аливаад хандах хандлага маань огт өөр болчихож. Өмнө нь гэр бүлийнхэн, үеийн найзууд, сургуулийнханаар хүрээлэл маань хязгаарлагддаг байсан бол одоо олон хүмүүстэй харилцах болсноор үзэл бодол маань ч өөрчлөгдөж байхшиг. Хүмүүс хоорондоо ямар өөр байдгийг, зарим нь уужим сэтгэлтэй байхад зарим нь өрөвдөлтэй өчүүхэн байдгийг мэдэрчээ. Бас Монголчууд бид атаархах сэтгэл, хувиа бодсон үзэл, залхуурал 3-таа идэгдэж дуусаад байгаа ч гэсэн бодол төрөх болсон байна.
Зааза, одоо үргэлжлүүлбэл баахан л шүүмжлэл өрнөх бололтой. Удахгүй эерэг сэтгэгдэлтэй нийтлэл бичих болтугай. 

2011-10-13

Та аль шүдээ илүү сайн угаадаг вэ?


Үүдэн шүд

Бусдын анхаарлын төвд байх дуртай. Өөрийн гадаад байдал, яавал хүнд таалагдах вэ гэдэгт их анхаардаг, тиймээс эсрэг хүйсийнхэндээ таалагддаг.

Та хаанаа мэнгэтэй вэ?

1. Хацар дээх буюу нүдний доор байрлах мэнгэ

Энэ бол сайхан сэтгэлтэй, эелдэг зөөлөн зан, өөрийгөө золиослох чадвар юм. Нүдний орчимд, чамархай буюу хацар дээрээ мэнгэтэй эмэгтэй эрчүүдийш өөртөө татах бараг ид шидийн гэмээр чадвартай. Ийм мэнгэтэй бүсгүйчүүд бусадтай харьцахдаа болгоомжтой бай.

2. Хөхөн дээрх мэнгэ

Хөхөн дээрээ мэнгэтэй эмэгтэй үр хүүхдээ жинхэнэ хайраар өсгөдөг. Тэдний хамгийн сайхан чанар нь эхийн хайр. Харин заримдаа энэ нь муу муухай, дутагдалтай занг илэрхийлж болох юм. Өөрөөр хэлбэл завхай, хайр дурлалын шунан дурлагч, бусдын сэтгэлийн татахын тулд юу ч хийхээс буцдаггүй.

3. Мөрөн дээрх мэнгэ

Ийм мэнгэтэй хүмүүс их хүч чадалтай. Тэд өөрийн хүчинд итгэдэг. Гэхдээ түүний хувьд бусдын хийж чадахаар хялбархан үйлдэл нь хүртэл өөрт нь тун хүнд санагддаг нь дутагдалтай зан нь юм. 

2011-10-07

Хайрын 10 нууц


  1. Амьдралдаа хайрыг бүтээ
  2. Хайр дүүрэн бодол санаатай бай
  3. Юу авч болох вэ биш, юу өгч чадахдаа анхаарлаа хандуул
  4. Хайрыг олохын тулд эхлээд нөхрийг ол
  5. Хүмүүсийг тэвэр, гараа дэлгэхийн хамт зүрх сэтгэлээ дэлгэ
  6. Айдас, сэжиг таавар, буруу үнэлгээнээс ангижир
  7. Сэтгэлээ илэрхийл
  8. Үнэнч бай
  9. Дур хүсэлтэйгээр амьдар
  10. Өөртөө болон амьдралд итгэ

Хүүхдэд - 1

Төмөр, эрдэс давс, амин дэм, уургийн дутагдал, хоол тэжээлийн нэмэлт хольц, хэт чихэрлэг зүйлс бага насны хүүхдийн ой ухаанд сөрөг нөлөө үзүүлдэг байна.
Нялх балчир хүүхдэд ус өгөх хэрэггүй. Учир нь ус ихэдвэл хүүхдийн биен дэх цусанд бойжилт хөгжилтөнд нэн шаардлагатай натри агуулагддаг байна. Ингэснээр тархины ажиллагааны янз бүрийн функц доголдож болзошгүй. Ялангуяа сар хүрээгүй нялх хүүхдэд ус хэрхэвч өгч болохгүй.
Охид 14 наснаас эхлэн хөхөндөө санаа тавих хэрэгтэй. Энэ наснаас хөхний даруулга зүүж эхэлсэн байх нь зүйтэй. Охид шүршүүрт эсвэл ваннтай усанд орсныхоо дараа цээжээ хүйтэн усаар булхдаг болж занших, өглөө бүр цээжин биеэ хүйтэн усаар арчих, арьсыг уян хэвээр байлгах хамгийн сайн хэрэгсэл бол хүйтэн ус. 

Мэдмээр...

Ичгүүртэй амьдралд өссөн хүүхэд өөрийгөө буруутгаж явдаг
Зөнгөөрөө өссөн хүүхэд биеэ дааж сурдаг
Цөхөрлөөр дүүрэн амьдралд хүүхэд хүлцэнгүй болдог
Урмаар дүүрэн амьдралд хүүхэд итгэж сурдаг
Сайшаалаар дүүрэн амьдралд хүүхэд өөрийгөө хайрлаж сурдаг
Хүндэтгэл нөхөрлөлөөр дүүрэн амьдралд хүүхэд энэрэл хайрыг олж чаддаг

Advice - 2

- Сонгино, загас цэвэрлэхэд гарт үнэр нь шингэдэг. Давстай усаар угаа. Өмнө нь гараа давсаар үрчихвэл үнэр шингэх ч үгүй.
- Бэхний толбыг тэр дор нь сүүгээр цэвэрлэвэл амархан өнгө орно. 
- Нүүр арчлах тосний оронд сүүг хэрэглэж болно.
- Аяганы өнгөр давстай усанд амархан арилна. Мөн шилэн сав суулгыг давстай усаар угаасны дараа цэвэр усаар зайлбал илүү өнгө орно.
- Хайруулын тавгийг шинээр нь тосолж халаагаад давсаар үрвэл хоол түлэгдэж наалдах нь багасна.
- Болор эдлэл халуун усанд харлаж, өнгөө алддаг.
- Будагтай эдлэлийг савантай бүлээн усанд угааж дараа нь цэвэр усанд булхахдаа 1 хувин усанд 1 х.х орос цуу хийвэл өнгө будаг нь арилахгүй.
- Ноосон эдлэлийг 1-2 х.х сода хийсэн усанд угаана.
- Мөнгөн эдлэлийг төмс чанасан халуун усандаа хийхэд шинэ мэт гялалзана. 

Hair-1

  • Аспирин үсний өнгийг сэргээдэг. Үүний тулд 2 ширхэг аспириныг 0,5л усанд хийгээд үсээ зайлахад л хангалттай.
  • Тослог ихтэй үсийг 1 угаахдаа 2-3 дахин шампуньдаж, гараар барьж үзэхэд үс шажигнан, үрэгдэж байвал тос нь бүрмөсөн арилсанд тооцож болно. Угаасныхаа дараа хуурай алчуураар арчаарай. 
  • Самаа үргэлж цэвэр байлгах. Бохир сам нь хуйхыг загатнуулж үсний ургалтыг удаашруулдаг. 

My favourite movies - 3

- Breakfast at Tiffany's (1961)

Найруулагч: Blake Edwards
Зохиолч: Truman Capote
Гол дүрүүдэд: Audrey Hepburn, George Peppard

Максим Горький (1868-1936)

Оросын зохиолч Максим Горький

  • "ßìàãò ººðèéíõºº õ¿ð÷ ÷àäàõã¿é ç¿éëä äóðëàí àìüäðàõ õýðýãòýé. ªºðºº òýì¿¿ëäýãèéõýý õ¿÷èíä ë õ¿í ºíäºð áîëäîã"

  • "Хэрэв дайсан чинь бууж өгөхгүй бол тэр устгагдах ёстой"

  • "Ажил чинь таашаал болох үед амьдрал чинь баяр баясгалан болно. Ажил нь үүрэг болвол амьдрал чинь боолчлол болно"

                                                                        Ì. Ãîðüêèé

2011-09-26

Эрчүүдийн сонсох дуртай үгс


1. Би чамд хайртай
2. Чи миний баатар
3. Алтан гартай шүү
4. Чи минь ухаантай шүү
5. Ямар зоригтой юм бэ
6. Чи хөөрхөн хамартай (нүд, уруул) шүү
7. Чи миний эрдэнэ
8. Чамаас өөр би хэнтэй ч ийм жаргалтай байж чадахгүй
9. Чамаараа бахархдаг
10. Чамайг хайрлахгүй байж чадна гэж үү

Хоол идсэний дараа

- Хоол идсэний дараа жимс идэж болохгүй. Ингэвэл жимс гэдсийг тань дүүргэнэ. Учир нь жимс хоол боловсруулах хэвийн үйл явцыг алдагдуулдаг байна. Тиймээс та жимсийг хоолноос нэг цагийн өмнө буюу нэг цагийн дараа идэх хэрэгтэй.
- Усанд орж болохгүй. Усанд орсноор гар, хөлийн цусны урсгал нэмэгдэж, бүх биеэр тархдаг. Үүнээс болж ходоодны хэсгийн цусны урсгал багасдаг байна. 

Эрчүүдэд өгөх бэлэг


- Сэтгэлийн бэлэг - Үнэртэй ус
- Дэгжин байдлын илэрхийлэл - Сахлын хэрэглэл
- Амжилт дагуулагч алтан өд - Дурсгалын зүйлс, түүний имижид нөлөөлөхгүй жижиг зүйлс
- 2 дахь мөн чанар - Гар утасны тоноглол

Турах талаар


Идэх хэрэггүй хүнс:

Бүсгүйгээ уруулаар нь шинжихүй


Нарийхан жимбэгэр уруул
Тэгвэл таны хайрт бүрэг дорой нэгэн. Жимбэгэр нарийн уруул бол дуугүй хүмүүсийн дүр төрх. Тэд маш хөдөлмөрч төдийгүй, хэзээ ч хэнд ч туслахад бэлэн байдаг. Ханьдаа халамжтай, хайртыгаа араар нь тавих нь маш ховор.

Утасны дугаар (зурхай)


Утасны дугаарынхаа цифрүүдийг нэг оронтой тоо болтол нь нэмнэ.
/99119911->9+9+1+1+9+9+1+1=40 -> 4+0=4/

Сарын тэмдгийн зурхай

Ирсэн гаригаараа

1. Та маш завгүй байх болно. Сэтгэл санаа ч тайван бус байх аж. Танд төвөг чирэгдэл ч гарч болзошгүй.
2. Танил эсвэл хараахан танилцаж амжаагүй найз нөхөдтэйгөө уулзана. Амьдралд тань мэдэгдэхүйц өөрчлөлт гарна.
3. Таагүй явдал тохионо. Гэхдээ цэлмэг тэнгэрээс аянга ниргэх мэт сүртэй юм болохгүй.
4. Санамсаргүй явдал учирна. Та зочноор уригдаж очих шаардлага гарна. Эсвал тун ч санамсаргүй айлд зочилно.
5. Чихэнд чимэгтэй хэл мэдээ дуулна. Бас тэвчээр шаардах зовлон тохиолдоно.
6. Ажил төрлийн холбоотой хүсэл тань бүтнэ. Хайр сэтгэлээ илчилбэл амжилттай.
7. Мөчлөгийн турш зугаатай байна. Бас хэн нэг найзтайгаа чухал зүйл ярьна. 

2011-09-21

Шинэ онд Таныг юу хүлээж байна вэ?

Багавтар толийг сайтар арчаад усанд дүрнэ. Устай чигээр нь гадаа хүйтэнд гаргаж тавиад хэсэг хугацааны дараа хөлдсөн дүрсийг нь тайлж мэргэлнэ. Толин дээрх ус чинь дугуй, цагираг үүсгэн хөлдсөн байвал та ирэх жил баялаг, тайван амгалан амьдарна. Гацуур шиг саглагар модны дүрс байвал та оргилж буцалсан их ажлын дунд ирэх оныг өнгөрүүлнэ. Дөрвөлжин дүрснүүд нь амьдралд ямар нэг хүндрэл учрахыг, гурвалжин нь шинээр эхэлсэн бүх ажил амжилттай байхыг заадаг байна. 

Хайрттайгаа ирэх онд хамт байж чадах нь уу үгүй юу

Багахан цаасан дээр таалагдаж буй хүнийхээ нэрийг бичээд лааны дөлөн дээр барьж шатаана. Шатаж буй үед нь та "Бид 2 ирэх онд хамт байх болов уу" гэдгээ бод. Шатаж дуусангуут үгсийг нь гарынхаа алган дээр цуглуулж аваад салхивчаар гараа гадагш нь гарга. Хэрвээ үнс шууд л хийсч одвол та энэ залуутайгаа ирэх онд хамт байна гэдэгтээ өчүүхэн ч найдах хэрэггүй. Харин үнс гарын чинь алган дээрээс хийсэхгүй үлдвэл хайрт чинь танаас хаанаас ч холдохгүй. Үгүйдээ л шинэ онд та 2 огт салахгүй. 

Танд ямар нохой тохирох вэ?

Охин

Ариун цэвэрч, хэт цэмцгэр энэ ордныхонд Берны уулын малч нохой яг таарна. Маш цэвэрч, найрсаг зантай, үргэлж туслах гээд байдаг ийм нохой амархан сургалт авахаас гадна янз бүрийн ажилд туслах гээд байдаг. Дотно, тус дэм болдог ноходтой охид цуг ажиллаж, цэвэрлэж байхдаа дуртай байлгүй яахав.
Матар

Амбицтай, илүү дутуу үйлдэлгүй, журамтай матарт Немц овчарка сайн найз нь болж чадна. Элдэвт суралцахдаа дуртай энэ нохдод эзний хатуухан сургуульбас хэрэгтэй. Немц овчаркийн бие даасан, үнэнч байдал нь Матарт их тохирдог.