Pages

2011-09-21

Танд ямар нохой тохирох вэ?

Охин

Ариун цэвэрч, хэт цэмцгэр энэ ордныхонд Берны уулын малч нохой яг таарна. Маш цэвэрч, найрсаг зантай, үргэлж туслах гээд байдаг ийм нохой амархан сургалт авахаас гадна янз бүрийн ажилд туслах гээд байдаг. Дотно, тус дэм болдог ноходтой охид цуг ажиллаж, цэвэрлэж байхдаа дуртай байлгүй яахав.
Матар

Амбицтай, илүү дутуу үйлдэлгүй, журамтай матарт Немц овчарка сайн найз нь болж чадна. Элдэвт суралцахдаа дуртай энэ нохдод эзний хатуухан сургуульбас хэрэгтэй. Немц овчаркийн бие даасан, үнэнч байдал нь Матарт их тохирдог. 

2011-09-16

Ан амьтны нэр хүйс

Өвөөгийнхөө цуглуулж хадгалсан байсан материалуудыг оруулж байна. Өнөө үед Гоогл ахаас л асуучих боломжтой ч, өвөө маань хэн нэгэнд хэрэг болох байх л гэж хадгалсан байх. Тиймээс энд оруулж байна. Гоогл ахаар дамжуулаад хэрэгтэй нэг нь харна буй заа. 


2011-07-19

Мөсөөр мэргэлэх


Савтай усанд дүрсээ анхааралтай хараад би албан тушаал ахих уу гэж сайтар бод. Асуулт тань хийсвэр бус байх бөгөөд ажлын онцлог, байршлыг тодорхой заасан байна. Дараа нь савтай усанд дүрсээ дахин нэг сайн хараад тагтан дээр тавих юм уу, хөргөгчинд хийж хөлдөө. Өглөө нь хөлдсөн усаа хар. Ус хонхойж хөлдсөн тохиолдолд та яаж ч хичээсэн албан тушаал ахиж чадахгүй. Ус овон товон хөлдсөн бол бага зэрэг албан тушаал ахих юм уу, албан тушаал буурна. Усны гадаргуу тэгшхэн хөлдсөн бол та маш өндөр албан тушаалд очно.

Сайхан харагдахад - 1


 - Санаанд оромгүй хоорондоо зохицомгүй зүйлсийг хольж сольж зохицуулж өмсөх
 - Саарал + Цэнхэр = COOL
 - Цэнхэр бантик + Ягаан уруул

2011-07-16

Хүнийг инээх байдлаар нь шинжиж болно.


Паржигнаж инээдэг
Залуу насны омгоор, болно бүтнэ гэсэн итгэлээр ямар ч ажлыг барьж авдаг. Бүрэн дүүрэн амьдагч чаддаг, бие даасан хүн.