Хулгана
Үхэр - Тохирно. Түүний хажууд тайван бас аюулгүй байна.
Луу - Маш амжилттай байна. Луу өөрийн аугаа хүчээ түүнд өгнө. Харин хулгана лууд өөрийн шүүмжлэх ухаанаа.
Морь - Эрх чөлөөтэй, аминч мориноос хол явсан нь дээр. Морь хулганы өмчирхөг занг тэвчирхгүй. Эрэгтэй хулгана гал морьтой гэрлэвэл сүйрэл болно.
Мич - Мич хулганад гүн сэтгэгдэл төрүүлнэ.
Үхэр
Хулгана - Сайхан харилцаатай байна.
Бар - Ерөөсөө холбогдож болохгүй. Эдгээр 2-ын тэмцэл салалтаар дуусна.
Могой - Могой нь түүнд үнэнч биш байх ч үүнийгээ туулж чадна.
Хонь - Үхэр хоньтой болгоомжтой байх хэрэгтэй. Учир нь хонь хөнгөмсөг, олон ааштай хувирамтгай зангаасаа болж хоорондын харьцааг сүйрэлд хүргэнэ.
Тахиа - Тохирно. Учир нь үхэр түүнийг гялалзахад нь зөвшөөрнө.
Бар
Үхэр - Үхэр нь бараас илүү хүчтэй тул хамт амьдарч хэрхэвч болохгүй.
Туулай - Бар туулай 2 бие биеэ ойлгодог ч хэзээ ч хамт байж чадахгүй.
Луу - Бард хүч ба болгоомжлол нэмж өгнө.
Могой - Бар могойноос холуур явсан нь дээр. Могой түүнийг ойлгохгүй.
Морь - Бар үнэнч морьтой амьдралаа холбож болно.
Мич - хэт зальтай мич түүнийг мэхэлж чадна.
Нохой - Нохой нь үргэлж барын хажууд байна. Хамтдаа агуу их ажил хэрэг бүтээнэ.
Туулай
Хулгана - Хулганаас зугтсан нь дээр.
Бар - Хайр дурлал, мөн ажил хэрэг дээр бар туулай 2 харьцаатай.
Хонь - Ув найртай байна. Туулай түүний уран чадамгай байдал, мөн төрөлхийн нарийн сонголтыг үнэлнэ.
Тахиа - Тахиа додиглр зангаараа түүнийг уурлуулхад хүргэнэ.
Нохой - Нохойтой их эвтэй найртай байна.
Гахай - Хэт нямбай гахайтай ч зохицно.
Луу
Хулгана - Луу амьдралаа хулганатай холбож болно. Дурласан хулгана юуг ч тэвчинэ. Бүр түүний тоомсоргүй занг хүртэл
Бар - Бартай байвал тайван байж чадахгүй.
Могой - Эрэгтэй лууг эмэгтэй могойн гоо үзэсгэлэн үргэлж татна ч, бахархана ч.
Мич - Хайр дурлалд ч ажилд ч мич нь лууд нэмэр болно. Гэхдээ луу болгоомжтой байсан нь дээр. Учир нь ганцхан мич жилтэн л түүгээр тохуурхдаг.
Тахиа - Тахиа нь луутай ам нийлнэ. Луугийн амжилтын үртсийг дуртайяа түүнэ.
Нохой - Нохойгоос зайлсхийсэн нь дээр. Тэр лууд итгэхгүй.
Могой
Үхэр - Гэр бүлд үхэр гол дүрд тоглоно гэсэн нөхцөлд тэд аз жаргалтай байна. Могой ч үүнийг хүлээн зөвшөөрнө.
Бар - Бартай амьдралаа холбоод хэрэггүй. Учир нь бар нь сүйтгэгч.
Тахиа - Хэрвээ тахиа могой 2 гэрлэсэн бол найзлана, хамтдаа нэг ажил хийнэ, харилцан бие биенийхээ дутагдлыг засахад сайхан байна.
Гахай - Гахай зайлсхийх нь дээр. Учир нь могой түүнтэй хэрцгий харьцана.
Морь
Хулгана - Хулганатай амьдралаа холбож яасан ч болохгүй. Ялангуяа хэрэв морь эмэгтэй бол. Эдгээр 2-ын холбоо нь эмгэнэлд хүргэнэ.
Бар - Бартай сайн байна.
Хонь - Хоньтой гэрлэж болно. Хонийн олон ааш, хувирамтгай зан нь морийн аминч занг дийлнэ.
Нохой - Нохойтой ч тун сайн.
Хонь
Үхэр - Хонийг үнэхээр тэвчиж чадахгүй.
Туулай - Туулайтай амьдралаа холбовол аз жаргалтай байна. Тэр хоньд тав тухтай амьдралыг өгч чадна. Харин хоньны олон зан нь туулайг зугаацуулах болно.
Морь - Хонийн олон зан ба гомдлол нь морийн санааг их зовоохгүй.
Нохой - Нохой хонь 2-ын харьцаа ажилд ч хайр дурлалд ч сүйрнэ. Эдгээр 2 гутранги үзэлтэй тул байнга бие биедээ дургүйцэх болно.
Гахай - Гахай хоньд ивээл. Тэр хоньны занг тэсвэрлэнэ. Гэхдээ тодорхой зааг хүртэл.
Мич
Хулгана - Хулганатай эвтэй, найртай сайн байна. Мич нь хайраар хариулахгүй ч хулгана түүнийг бүх насаараа маш их хайрлана.
Бар - Хэдий тэр барын өмнө инээж чадах ч болгоомжтой байх хэрэгтэй, хамтын ажил ба хайр дурлалын маргаан уур хилэнд хүргэхээс гадна мич өөрөө золиос болох эрсдэлтэй.
Луу - Луутай маш сайн холбоо байна. Өөрийнхөө заль мэхээр луутай хуваалцах болно. Харин өөрөө түүний сүр хүчээр завших болно.
Тахиа
Үхэр - Үхэр гэр бүлийн хариуцлагатай хуучинсаг үзэлтэн тул тахиа түүнтэй хамт аз жаргалтай байна.
Туулай - Туулай нь түүний сагсуу занг жигших тул түүнээс хол бай.
Луу - Эмэгтэй луутай байвал бүрэн сэтгэл хангалуун байна.
Могой - Могойтой тахиа нь цэцэрхэнэ. Хайр дурлалд могой түүнд мэргэн цэцэн ухаанаа авчирна, гэхдээ хэт гялалзаж болохгүй, тэгвэл тахиа нь түүнийг юу ч үгүй тоншино.
Нохой
Бар - Бартай хамт олон адал явдлыг туулна. Нохой өөрөө сүүдэрт үлдэн бард амжилттай тусална.
Туулай - Уян зөөлөн туулайтай байвал хэсэг тайван байдалд байна.
Морь - Нохой морьтой аз жаргалтай байна. Агуу хэргээ бүтээхэд нь морь хамгаална, харин хариуд нь жоохон эрх чөлөө авна.
Хонь - Хоньны олон занг нохой тэсвэрлэж чадахгүй. Хонийг хомхой харамч ба хэрүүлч гэж боддог.
Гахай
Туулай - Туулайтай амьдарвал тайван, маргаангүй байна.
Могой - Могойгоос хол байсан нь дээр. Гахайг хөдлөхгүй болтол нь орооно. Могойгоос хараат болох нь амархан.
Хонь - Хонь гахайн сайхан сэтгэлийг муу санаа агуулан ашиглана.
No comments:
Post a Comment