Pages

2011-07-13

Бүсгүй таны найз бүсгүй танд үнэнч байж чадах болов уу?

Төрсөн гарагаар нь

Даваа. Энэ өдөр төрсөн эмэгтэйчүүд нөхөрсөг, бусдад их нээлттэй байж чаддаг хүмүүс. Тэдний танилын хүрээ өргөн ч жинхэнэ найз нөхөд хуруу дарам. "Даваа гаригийн хүүхнүүд" жинхэнэ үнэнч үерхэл нөхөрлөлийг үнэлж чаддаг. Найз нөхдөд нь асуудал тулгарсан үед шөнийн 3 цаг болж байсан ч туслахаар очиход хэзээд бэлэн байдаг.

Лаагаар мэргэлэх


Байгаа охидынхоо тоогоор жижиг жижиг лаа ав. Үүнийгээ хушганы ясанд суурилуулан асааж, устай том саванд хөдүүдэн тавиарай. Хэний нь лаа түргэн асч дуусна, тэр бусдаасаа түрүүлж гэрлэнэ. Хэнийх нь лаа удаан шатаж дуусна, тэр энэ жил гэрлэхгүй гэнэ. Хэрэв лаа усанд живбэл тэр хүн харамсалтай нь хүнтэй суухгүй гэнэ.

2011-07-12

Бүсгүйгээ нүдээр нь шинжээрэй


1. Давхраатай бүлцэн нүдтэй бүсгүйтэй учирсан бол та аз жаргалын түлхүүрээ атгажээ. Тэд хайрандаа үнэнч, танаас урваж шарвахгүй. Хайртай хүнээсээ сексийн хүссэн мэдрэмжээ авч чаддаг, бас өгч чаддаг. Сул тал нь жаахан чалчаа. Гэхдээ үглээд таныг залхаагаад байхгүй л дээ.

Бичгийн хэв маягаар шинжихүй


- Биеэ тоосон бардам зантай хүн цаасныхаа зүүн талд илүү их зай үлдээсэн байдаг.
- Ирээдүйдээ санаа зовдог, өөртөө итгэлгүй, зориг муутай хүний цаасны баруун талын хоосон зай зүүн талынхаасаа өргөн байдаг.
- Ичимхий хүн бичиж буй зүйлийнхээ дээд талд үх зай үлдээдэг.
- Зоримог, элгэмсүү, бас хэнэггүй хүн багахан, эсвэл огт зай үлдээдэггүй.

Наадмаар бүр наадацгаачих юм байна дөө.

Энэ жил наадам гэж их олон өдөр баярлаж, амарч байна. Энийгээ дагаад олон хоног найрлах бололтой. Өнөөдөр 12-ны өдөр ээж дүү 2-тойгоо хөл хөдөлгөөн бага байгааг далимдуулаад жаахан дэлгүүр хэслээ. Зам хоосон, такси элбэг сайхан л байлаа. Ямар ч л байсан Sky, УИД 2 ажиллаж байна. Гадаадынхнаар дүүрчжээ. Дэлгүүр нь ч тэр, гудамж нь ч тэр. Хаа сайгүй л Англи, Орос, Хятад, Солонгос хэл сонстоо л... Баяраар ажиллаж байгаа болоод ч юм уу дэлгүүрийн худалдагч нар, зүгээр нэг хүнсний дэлгүүрийнх нь хүртэл ямар муухай ааштай байсан бэ? Гэхдээ сэтгэл сэргээсэн нэг юм нь наадмын хямдрал гээд үнэ гээч нь сайхан байна өө сайхан байна. Манайх УБ-ын Las Vegas-т байдгийг хэлэх үү гэртээ орох замдаа хэдэн согтуучуулд дайруулах шахлаа. Дөнгөж 6 болж байхад шүү дээ. Ер нь тэр хавиар дүүрэн халамцсан залуус, хүүхнүүд. Дандаа л 20 хүрээгүй хүүхдүүд гэлтэй "наадамчид". Ер нь бол харваас нумгүй, морьгүй, бөх биш хүүхдүүд шүү дээ. За тэгээд гэртээ ороод иртэл бөх гээч хэдэн шалдан харчууд л гараад байх юм. Үзэх ч юм олдохгүй иймэрхүү юм л бичээд сууж байна даа. Гадуур ажил хөөцөлдье гэхлээр тэр чигээрээ амарч байгаа шүү дээ. 


Ёстой хэцүүхэн 7 хоног өнгөрөх нь дээ, яана даа би...

2011-06-09

Gift ribbon

Бэлэг боодог тууз янз бүрийн утгыг бэлэгдэж байдаг байна.

Food-1

- Бөөрөнхий байцааг эхлээд чанах буюу жигнэсний дараа тосонд хуурч шарвал сайхан амтлаг болдог. Байцааг түүхийгээр нь хуурвал чийгээ түргэн алдна. 
- Сүүг тагтай саванд хөөрүүлж, хөөсийг сайн самарвал бүх ашигтай витамин нь хадгалагдана. 
- Хөргөгч байхгүй бол түмпэнд хийсэн хүйтэн усанд сүүтэй саваа тавьж, бүтээсэн алчуурыг үзүүрийг нь усандаа дүрж үлдээвэл сүү удаан хадгалагдана. Харин усаа өдөрт 2-3 удаа солино. 
- Сүүг багаар балгаж яаралгүй уувал сайн шингэнэ. 
- Сүүтэй усанд загас чанавал мах нь илүү амттай болдог. 
- Өргөст хэмх хэт гашуун бол чихэртэй сүүнд дүрээд хэрэглэ. 
- Шөлтэй хоол, сүмсэнд хийх цөцгийнд сүү хийвэл шөл ээдэхгүй. 
- Түүхий сүүнд хийсэн мах 2 хоногтоо муудахгүй. 
- Үхрийн элгийг сүүнд дүрээд шарвал зөөлөн болдог. 
- Утлагатай хиамыг шорвог усанд дүрж аваад сэрүүн газар хадгалбал хөгцөрч муудах нь багасна. 
- Өндөгний хавьс цавтай байвал давстай усанд чана. Хагарахгүй. 
- Хатаасан мөөгийг давстай сүүнд хэдэн цаг дэвтээхэд шинэхэн мэт болдог. 

2011-04-24

Заавал үзээрэй.

МАНАЙХААН. ЗААВАЛ ҮЗЭЭРЭЙ. ӨМНӨГОВЬ-ХАНБОГД-МОНГОЛЫГ ХӨГЖҮҮЛНЭ-БИДЭНД САЙХАН АМЬДРАЛ АВЧИРНА гэдэг үлгэрт итгэдэг юм биш биз. Энэ бичлэгийг заавал үзээрэй. Байнга ордог нэг блогоороо ортол тавьчихсан байна. Энэ дүр зураг яг л зөгнөлт кинон дээр гардаг СӨНӨСӨН ДЭЛХИЙ шиг. 

2011-04-09

Ишлэл-2

Хувь заяа намайг яаж ч чадахгүй. Харин би түүнийг багалзуурдан унагаана. 

Бетховен (1770-1827) Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч

Дэвтрээсээ

Манай нэг багш хэдэн юм хэлж байсныг нь дэвтрийнхээ хавтсан дээр бичээд орхичжээ. Тэрийгээ хуулаад тавьчихъя.

Бие бие ба сэтгэл биеийн нийлбэр нь хүн юм. 

Менежер хүн байгууллагынхаа хүн бүрийн сэтгэлийн дотоод ертөнцийг мэддэг байр ёстой. 


35-аас доош насыг СОРОНЗЛОГ ҮЕ, дээш насыг нь СОЁМБОЛОГ ҮЕ хэмээнэ.
                                                                      Данзанравжаа


Менежмент бол хүмүүсийн хоорондох харилцаа.