Pages

2010-12-27

Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг.

Everything of women's life can be changed in their twenties (Нам Ин Сүк)

Ийм нэртэй нэгэн номыг сая уншиж дуусгалаа л даа. Надад хэдэн сэтгэгдэл төрлөө.

- Цаг хугацаа өнгөрөх тусам хүн өмнөө тавьж байсан зорилгуудынхаа хамгийн чухлуудыг нь үлдээгээд л, зарим жижгүүдийг нь мартдаг ажээ. Өнгөрсөн үед зорилгоо болгож байсан боловч нөхцөл байдал, цаг хугацаа гэх мэт шалтгаануудаас хамаараад одоогоор идэвхигүй болчихсон байсан зүйлсийг маань сануулсан болохоор энэ номыг уншсандаа сэтгэл хангалуун байна. 
- Зөвхөн би ч гэлтгүй 20 орчим настай эмэгтэйчүүд бүгдээрээ ганц удаа ч болов уншаад үзэхэд хэрэгтэй л ном байна. 
- Гэхдээ би бол бүх л зүйлд шүүмжлэлттэй ханддаг охины ордны нэгэн төлөөлөгч болохоор шүүмжлэх хэдэн зүйл байна. 
- Монгол, Солонгос 2 эмэгтэйн амьдралд ижил зүйл ч бий, ялгаатай зүйл ч бий. Ижил зүйл нь гэрлэхийн өмнөх амьдрал. Ялгаа нь нөхөртэй амьдрал (ихэнх тохиолдолд шүү дээ). Солонгос эмэгтэйн хорин хэдтэй амьдрал ерөнхийдөө "Нөхөрт гарах бэлтгэл" байдаг юмшиг. Тэгээд нөхөрт гарахаараа ихэвчлэн гэрийн эзэгтэй л болдог. Харин Монголд амьдрал ийм биш шүү дээ. Монгол эмэгтэйчүүд хүүхэд гаргасан ч жирэмсний амралтаа дуусангуут ажилдаа орж гэр бүлийн санхүүгээ нөхөртэйгээ хамтран үүрэлцдэг. Үүнийг давуу болон сул тал алин болохыг нь ерөнхийд нь би хэлж мэдэхгүй юм. Эр хүний ачаанаас үүрэлцдэгээрээ хэцүү ч, хүүхдээ харахгүй ажил хийгээд гэж шүүмжлэх тохиолдол хамаагүй бага шүү дээ. Нөгөө таалаасаа өөрийгөө хөгжүүлэх хамаагүй өргөн боломж, бас тэр хэрээрээ үнэлүүлэх завшаан Монгол эмэгтэйд байна. Энэ нь миний бодлоор тэртээ 90-ээд онд гахай үүрч хил хэрж, согтуу нөхрөө хэдэн бор хүүхдүүдтэйгээ тэжээж явсан тэдгээр хэдэн эмэгтэйчүүдийн гавьяа юм. Магадгүй тэд л Азийн бусад орны бүсгүйчүүд шиг эмэгтэй хүн бол Гэрийн эзэгтэй, Сайн ээж л байхад болно гэсэн ойлголтоос Монгол эмэгтэйчүүдийг салгасан байх. Гэхдээ тэд үүнийхээ хариуд залуу нас, гоо үзэсгэлэн, эрүүл мэнд мөн эмэгтэй хүний зөөлөн дулаан аалиа ч алдсан байж болох юм. Харин өнөөдрийн Монгол бүсгүйчүүд тэр бүгдээ алдалгүйгээр хүссэндээ хүрч болно. Энэ нь л хамгийн сайхан. 
- За хамгийн сүүлд нь хэлэхэд миний уншсан нь 3 дах хэвлэл гэсэн мөртлөө утга зүй болоод үг зүйн алдаа ихтэй байсан. Тэр бол минийх шиг жирийн нэгэн онлайн нийтлэл биш 3 дахиа хэвлэгдсэн ном шүү дээ. Тэхээр жаахан харамсалтай л байлаа. 


Тэгэхлээр энэ номноос сурах хэрэгтэйгээ л сурах хэрэгтэй юм байна гэж бодлоо. 

No comments:

Post a Comment