Pages

2011-06-09

Food-1

- Бөөрөнхий байцааг эхлээд чанах буюу жигнэсний дараа тосонд хуурч шарвал сайхан амтлаг болдог. Байцааг түүхийгээр нь хуурвал чийгээ түргэн алдна. 
- Сүүг тагтай саванд хөөрүүлж, хөөсийг сайн самарвал бүх ашигтай витамин нь хадгалагдана. 
- Хөргөгч байхгүй бол түмпэнд хийсэн хүйтэн усанд сүүтэй саваа тавьж, бүтээсэн алчуурыг үзүүрийг нь усандаа дүрж үлдээвэл сүү удаан хадгалагдана. Харин усаа өдөрт 2-3 удаа солино. 
- Сүүг багаар балгаж яаралгүй уувал сайн шингэнэ. 
- Сүүтэй усанд загас чанавал мах нь илүү амттай болдог. 
- Өргөст хэмх хэт гашуун бол чихэртэй сүүнд дүрээд хэрэглэ. 
- Шөлтэй хоол, сүмсэнд хийх цөцгийнд сүү хийвэл шөл ээдэхгүй. 
- Түүхий сүүнд хийсэн мах 2 хоногтоо муудахгүй. 
- Үхрийн элгийг сүүнд дүрээд шарвал зөөлөн болдог. 
- Утлагатай хиамыг шорвог усанд дүрж аваад сэрүүн газар хадгалбал хөгцөрч муудах нь багасна. 
- Өндөгний хавьс цавтай байвал давстай усанд чана. Хагарахгүй. 
- Хатаасан мөөгийг давстай сүүнд хэдэн цаг дэвтээхэд шинэхэн мэт болдог. 

No comments:

Post a Comment