Pages

2010-09-21

Өнөөдрөөр юу байв?

Өнөөдөр бараг л гэртээ өнжлөө. Бие тааруухан байгаа болохоор эрүүл мэндээ бодоод хичээлээ ч таслаад гэртээ байхаар шийдсэн боловч огт гарахгүй байж бас л чадсангүй. Ямар ч тохиолдолд ажил ихтэй байдаг насанд хүрэгчийн амьдралыг би нээрээ үзэн яджиййййнаааа. Хэдхэн жилийн өмнө юунд ч санаа зоволгүй өдөржингөө найз нартайгаа зугаалдаг байсан тэр үеэ их санаж байна шүү. Гадаа хүйтэн, бие өвдөөд, ядраад байхад ажил ихтэй байна гэдэг сайхан биш шүү, тийм ээ. Гэхдээ энэ өдрийг өөдрөг болгосон ганц зүйл байлаа.
Би бусад охид, бүсгүйчүүдийн блогуудыг унших дуртай. Ер нь бол бусдын блогуудыг уншсаар байгаад л өөрийнхдөө бичих завгүй болчихдог гэх үү дээ. Тэр дундаа гадаадад сурч ажиллаж байгаа монгол охид бүсгүйчүүд маань бусдаас эрч хүчтэй, өөртөө итгэлтэй, ажилсаг, биеэ даасан "жинхэнэ орчин үеийн" эмэгтэйчүүд байж чаддаг учраас тэдний бичлэгүүдээс энэ бүхэн нь мэдрэгдэж байдаг билээ. Өөрөөр хэлбэл надад нэг талаараа эрч хүч өгдөг гэх үү дээ.
Өнөөдөр ийм л байлаа. Зав муутайгаас болоод бичлэг хийх боломж маш муу л байна даа. Уг нь их л хүсч байна...

No comments:

Post a Comment