Pages

2010-09-27

Утсаа алдчихлаа.

Би уржигдар утсаа алдчихлаа. Аймар үнэтэй лаг утас байгаагүй ч, 2 жил гаран барьчихсан болохоор хайртай болчихсон утас маань байсан юм. Би ер нь ямар нэг зүйлийг удаан хэрэглэх тусмаа дуртай болдог хүн л дээ. За энэ ч яахав.
Энэ удаагийн алдалт нь 3 дахь удаагийнх, анх утас хэрэглэдэг болсноосоо хойш шүү дээ. Зарим хүмүүсийг бодвол ч бас гайгүй ээ. Хэхэ. Анх яаж алдсан бэ гэхлээр оюутан болсон анхны жилээ автобусны виза карт авах гэж оюутны холбоон дээр оочирлож байгаад алдчихсан. Тэгээд ШУТИС-ийн нэгдүгээр байрны доодох таксафоноос аав ээж рүүгээ яриад л уйлаад л "Ээжээ, ааваа, би утсаа алдчлаа ийийийийийи" гээ л эхэр татаа л, хэхэ. Дараа нь хэдхэн хоногийн дараа аавынхаа утсыг авч явжаагаад вокзал дээр цүнхээ зүсүүлээд алдчихсан. Юугаа хийгээд ч тэнд явжийсийн бүү мэд. Бодвол хүний зараалд л явжийсан байх. Харин одоо 3 дах нь, ёооо.
Таньдаг хүндээ алдчихсан гээд боддоо. Ёстой дургүй хүрч үхэх нь.
Утсаа алдахад бас сайн тал байдаг ажээ. Нэгдүгээрт, амралтын нэгэн өдрийг ямарч дуудлагагүйгээр гэртээ амар тайван өнгөрөөнө. Хоёрдугаарт, Олон нийтийн газар явахдаа хайнгадуухан алхаж болно. Гуравдугаарт, Утасныхаа оронд дүүгээ сэрүүлэг болгон ашиглаж болно. За ийм л байх шив дээ.
Хамгийн муу тал нь утсаа би сайн тоноглосон байж билээ. Багтаамж сайтай мемори картнаас өгсүүлээд л. Ядаж байхад тэндээ хамаг л нарийн нандин бүхнээ хийчихсэн. Дээр нь тэмдэглэлт өдрүүдийн тэмдэглэл. Тэгээд дээр нь би тоо цээжлэхдээ тун муу болохоор хамгийн дотны найз нарынхаа дугаарыг ч санахгүй байна. Ёоох. Бас гадуур алхахдаа мр сонсохгүй явахад эвгүй байгаа болохоор муу утсаа их л үгүйлж байнадаа.

No comments:

Post a Comment