Pages

2011-03-02

Эмэгтэй хүний хийж болохгүй зүйлс гэнээ...


Ийм нэгэн жагсаалт байх ийн. Тэхлээр нь доор нь өөрийнхөө бодлыг бичлээ. 
  • Чанга ярих
Хааяа анхаарлаа хэт төвлөрүүлсэн үедээ, эсвэл сэтгэл хөдөлсөн үедээ ингэчээд байдаг шүү. Гэхдээ ингэхгүйг хичээнэ дээ. Сурна даа 
  • Буруу, зөрүү ойлгож ярих
Ийм тохиолдол зөндөө гардаг. Гэхдээ өөрийгөө эвтэйхан мулталчиж чаддаг бол санаа зовох юу байна.
  • Хямдхан харагдах
Хэхэ, угаасаа муухай л даа. Гэхдээ энэ нь яаж ойлгохоос бас их хамаарах байх л даа. Хямдхан, амархан хүүхэн байх, тийм харагдах бол угаас муухай л даа. Харин нөгөө талаас нь бодвол өмсөх зүүх талаар байх л даа. Хямдхан хувцаслаж болно. Эмэгтэй хүн, ялангуяа залуухан эмэгтэй хүн. Гэхдээ хямдхан харагдаж болохгүй л гэж боддог. 
  • Орилж чарлах
Заримдаа үнэхээр сэтгэл хөдөлсөн үед орилох тохиолдол байдаг. Гэхдээ хэний дэргэд, яаж, хэзээ, ямар шалтгаанаар гэж бас байна л даа. Гэхдээ аальгүйгээс хамаргүй нь дээр гэдэг үгийг үл тоомсорлож болохгүй л байх. Намдуухан, цаанаа л нэг намбатай эмэгтэйчүүд хэзээд классик сэтгэл татам байдаг шүү дээ. 
  • Хоолойны өнгө таагүй байх
Энэ бас л ухаан шаардсан хэрэг байх л даа. Жишээлбэл хөндий хоосон хоолойгоор БИ ЧАМДАА ХАЙРТАЙ гэж хэлж болохгүй л байх. Үнэн сэтгэлээсээ байсан ч залуу чинь ойлгохгүй л байх. Тэгэхлээр яалт ч үгүй эмэгтэй хүн хийх хөдөлгөөн, хэлэх үг бүрээ сайтар бодож байх л хэрэгтэй болж байгаам даа. 
  • Эв хавгүй үйл хөдөлгөөн
Эвлэг зөөлөн байна гэдэг зарим хүнд хэцүү, зарим нь төрөлхийн л тийм байдаг ч бүх л эмэгтэй хүн тийм л байх хэрэгтэй байх. Миний бодлоор Япон Солонгос киноны нөлөөгөөр ч юм үү, нэг тийм, болхи, мангардуу ч юм уу охид сүүлийн үед мода болоод байгаа юмшиг санагддаг. Гэхдээ тэр нь зүгээр л арван хэдтэй хөвгүүдэд таалагдах арван хэдтэй охидын дүр төрх шүү дээ. Тэгэхлээр БИД СОНГОДГООС СУРАЛЦАЖ ЦОР ГАНЦ ӨӨРИЙГӨӨ БҮТЭЭХ ХЭРЭГТЭЙ л гэж хэлмээр байна даа. 
  • Хараал ерөөл хэлэх
Өчигдөрхөн би найз залуутайгаа кино үзчихээд зам гарч явлаа. Тэгтэл бид 2-ын урд жаахан хүүхдээ тэвэрсэн залуухан эцэг эх явж байсан юм л даа. Тэгсэн нэг такси гарцан дээр зогсохгүй тэр 3-ыг дайрах гахаад өнгөрлөө. Нөхөр нь "Яадаг муу п.... вэ?" гэдэг юм байна. Би ойрдоо тэр үгийг сонсоогүй болоод ч тэр үү, гайхаад яасан соёлгүй ийн ухааны юм бодоод л эхнэрийх нь оронд байсан бол эвгүй санагдах байсан байхдаа гэж бодож дуусаагүй байтал эхнэр нь "Муу п.... чинь" гэдэг байгаа. Миний дотор нэг юм ТҮК!!!!!! гээд л явчихсан. Одоо юу ч гэх билээ дээ. Над мэт нь золиг, новш гэх мэт цөөхөн үгнээсээ салах гэж ядаж байхад ...
  • Буруу зуршил, хэв маягаар биеэ авч явах
Энэ бол уг нь хүний эрхийн л асуудал. Зүгээр л өөрийгөө өөр хэн нэгний нүдээр харан гээд оролдоод үзэх хэрэгтэй байх л даа. 
  • Эвгүй дуу авиа гаргах
Би энэ тал дээр жаахан асуудалтай. Засахыг хичээж л байгаа. 
  • Хэтэрхий их сээтэн
Хэхэ юу ч гэхэв дээ. Энэ надад хамааралгүй асуудал байх. 

No comments:

Post a Comment