Pages

2011-03-23

Хэрэгтэй ч юмуу, гүй ч юмуу бүү мэд

Эмэгтэй хүмүүс нээг их юм цуглуулдаггүй, ер нь. 
Гэхдээ чадвар, сонирхлоосоо шалтгаалаад зарим зүйлийг цуглуулах нь бий. Эмээ маань хавь ойрынхоо хүмүүсийг эмчлэх гэж эмийн ургамал цуглуулдаг байлаа. Бас мэргэжлийнхээ дагуу дүрслэх урлагийн холбогдолтой номнууд цуглуулдаг байлаа. Өөр зүйл бол нээх хураагаад байхгүй. Харин өвөө маань бол шал өөр. Ажил мэргэжил, сонирхолтой нь огт холбоогүй байсан ч цуглуулж л байдаг байлаа. Янз бүрийн сэдэв харгалзахгүй номнууд, зурхай, мэргэ, цахилгааны хэрэгсэл, элдэв багаж, хуучин марк, захианууд, тэр бүү хэл эмчийн буруугаас эрүүлээр нь авчихсан шүдээ хүртэл хадгалдаг байж билээ. Үүнийгээ Хулгана жилтэй гэдэгтэйгээ холбон тайлбарладаг байлаа. Магадгүй энэ нь ч үнэн биз. Харин би эмээгээсээ илүү өвөөтэйгөө хамт удаан амьдарсан болоод ч тэр үү, бас л хамаг юмаа цуглуулна, хадгална. Аз болж өвөөгөөс ялгаатай нь надад компьютер байдаг. Ядаж л олон бичиг цаас хадгалах хэрэггүй болж байгаа юм даа. Тэгээд бас энэ Гоогл ах байгаа болохоор өөрийн хардаа дүүргэхгүй сайхааааан.

Нэг тэмдэглэлийн дэвтрийнхээ хавтсан дээр өсгийний өндөр ямар байх хэрэгтэй талаар бичээд орхичжээ. 

Биеийн өндөр         Өсгий
160-аас доош              3см
160-165                         3-5см
165-170                         5-7см
170-177                         7-9см
177-182                         9-11см
Би уг нь 5-7 өмсөх л ёстойм л даа. Гэхдээ 9-тэй гутал хэд хэд байдым өө. Яагаад ч энэнтэй санал нийлэхгүй нь, чадахгүй нь...


No comments:

Post a Comment