Pages

2011-03-19

Таныгаа аймар санахымаа...


Ширхэгийн ширхэгийг олдог шиг хязгааргүй гүн хайрладаг
Шинээс шинэ гардаг шиг илүүгээр дурладаг
Унших тусам амтанд нь ордог ном шиг дассан
Огторгуйд хаяа гэж байдаггүй шиг сэтгэлийг минь татдаг хайрт минээ.

Шөнө зүүдэнд минь зочилдог ч
Өглөө мэндээр нь сэрдэг ч
Шөнө нь халуун өврийг нь санана
Өглөө нь намуухан хоолойг нь үгүйлнэ.

Хязгааргүй их, зөндөө их, дэндүү их
Хайртай гэж хэлээд үг минь сэтгэлээ гүйцэхгүй
Өдөр хоногийг гарыг нь атгаж өнгөрүүлэхийг хүсэвч
Ухаантай байх үүрэгтэй болохоор сэтгэлдээ л атгана.

Мөрийг нь налаад он жилийг үдмээр ч
Мөрөөдөж амьдрах зав байхгүй болохоор
Бодолдоо эрхэлж дотроо уйтгарлана.

Сайхан цаг ирнээ, ирийшдээ,
Санаа амар таныгаа хайрлаж
Өглөө бүрийг хамт угтаж
Үдэш бүрийг цуг үдээд л
Шөнө нь хүслээрээ жаргаж
Өдөр нь дураараа эрхлээд л САЙХААН САЙХАН

No comments:

Post a Comment