Pages

2011-09-21

Шинэ онд Таныг юу хүлээж байна вэ?

Багавтар толийг сайтар арчаад усанд дүрнэ. Устай чигээр нь гадаа хүйтэнд гаргаж тавиад хэсэг хугацааны дараа хөлдсөн дүрсийг нь тайлж мэргэлнэ. Толин дээрх ус чинь дугуй, цагираг үүсгэн хөлдсөн байвал та ирэх жил баялаг, тайван амгалан амьдарна. Гацуур шиг саглагар модны дүрс байвал та оргилж буцалсан их ажлын дунд ирэх оныг өнгөрүүлнэ. Дөрвөлжин дүрснүүд нь амьдралд ямар нэг хүндрэл учрахыг, гурвалжин нь шинээр эхэлсэн бүх ажил амжилттай байхыг заадаг байна. 

No comments:

Post a Comment