Pages

2011-09-26

Бүсгүйгээ уруулаар нь шинжихүй


Нарийхан жимбэгэр уруул
Тэгвэл таны хайрт бүрэг дорой нэгэн. Жимбэгэр нарийн уруул бол дуугүй хүмүүсийн дүр төрх. Тэд маш хөдөлмөрч төдийгүй, хэзээ ч хэнд ч туслахад бэлэн байдаг. Ханьдаа халамжтай, хайртыгаа араар нь тавих нь маш ховор.



Дээд уруул нь том зузаан
Тэгвэл таны хайрт чинь өөрийнхөө үнэ цэнийг сайн мэддэг нэгэн аж. Аливаад тууштай, зарчимч. Тэд гэр бүлдээ хайхрамжгүй ханддаг. Амьдралдаа сул анхаардагаас багагүй асуудал үүсгэдэг гэмтэй.

Доод уруул нь зузаан дорвогор
Тэгвэл таны хайрт маш хувиа хичээсэн нэгэн байна. Аливаад тогтвортой биш. Ааш зан нь байнга хувирч байдаг. Тэд хүнтэй таарамж муутай. Амьдралдаа аз жаргалгүй байдаг.

Дээд доод уруул 2-уулаа дорвойсон
Тэгвэл таны хайрт байгаагаараа байдаг нэгэн байна. Өөрөө муу зангүй болохоор ханийнхаа муу занг тэсвэрлэх чадвартай.

Бамбагар зузаан уруул
Тэгвэл хайрт чинь тачаангуй дүр төрхтэй юм байна. Зузаан уруул гэдэг бол дур тачаал ихтэйн шинж тэмдэг. Иймд та хайртыгаа байнга хайрын харцаар харж байх хэрэгтэй шүү. 

No comments:

Post a Comment