Pages

2011-10-07

Advice - 2

- Сонгино, загас цэвэрлэхэд гарт үнэр нь шингэдэг. Давстай усаар угаа. Өмнө нь гараа давсаар үрчихвэл үнэр шингэх ч үгүй.
- Бэхний толбыг тэр дор нь сүүгээр цэвэрлэвэл амархан өнгө орно. 
- Нүүр арчлах тосний оронд сүүг хэрэглэж болно.
- Аяганы өнгөр давстай усанд амархан арилна. Мөн шилэн сав суулгыг давстай усаар угаасны дараа цэвэр усаар зайлбал илүү өнгө орно.
- Хайруулын тавгийг шинээр нь тосолж халаагаад давсаар үрвэл хоол түлэгдэж наалдах нь багасна.
- Болор эдлэл халуун усанд харлаж, өнгөө алддаг.
- Будагтай эдлэлийг савантай бүлээн усанд угааж дараа нь цэвэр усанд булхахдаа 1 хувин усанд 1 х.х орос цуу хийвэл өнгө будаг нь арилахгүй.
- Ноосон эдлэлийг 1-2 х.х сода хийсэн усанд угаана.
- Мөнгөн эдлэлийг төмс чанасан халуун усандаа хийхэд шинэ мэт гялалзана. 

No comments:

Post a Comment