Pages

2011-10-13

Та хаанаа мэнгэтэй вэ?

1. Хацар дээх буюу нүдний доор байрлах мэнгэ

Энэ бол сайхан сэтгэлтэй, эелдэг зөөлөн зан, өөрийгөө золиослох чадвар юм. Нүдний орчимд, чамархай буюу хацар дээрээ мэнгэтэй эмэгтэй эрчүүдийш өөртөө татах бараг ид шидийн гэмээр чадвартай. Ийм мэнгэтэй бүсгүйчүүд бусадтай харьцахдаа болгоомжтой бай.

2. Хөхөн дээрх мэнгэ

Хөхөн дээрээ мэнгэтэй эмэгтэй үр хүүхдээ жинхэнэ хайраар өсгөдөг. Тэдний хамгийн сайхан чанар нь эхийн хайр. Харин заримдаа энэ нь муу муухай, дутагдалтай занг илэрхийлж болох юм. Өөрөөр хэлбэл завхай, хайр дурлалын шунан дурлагч, бусдын сэтгэлийн татахын тулд юу ч хийхээс буцдаггүй.

3. Мөрөн дээрх мэнгэ

Ийм мэнгэтэй хүмүүс их хүч чадалтай. Тэд өөрийн хүчинд итгэдэг. Гэхдээ түүний хувьд бусдын хийж чадахаар хялбархан үйлдэл нь хүртэл өөрт нь тун хүнд санагддаг нь дутагдалтай зан нь юм. 

No comments:

Post a Comment