Pages

2011-10-07

Hair-1

  • Аспирин үсний өнгийг сэргээдэг. Үүний тулд 2 ширхэг аспириныг 0,5л усанд хийгээд үсээ зайлахад л хангалттай.
  • Тослог ихтэй үсийг 1 угаахдаа 2-3 дахин шампуньдаж, гараар барьж үзэхэд үс шажигнан, үрэгдэж байвал тос нь бүрмөсөн арилсанд тооцож болно. Угаасныхаа дараа хуурай алчуураар арчаарай. 
  • Самаа үргэлж цэвэр байлгах. Бохир сам нь хуйхыг загатнуулж үсний ургалтыг удаашруулдаг. 
  • Малгайг тогтмол хэрэглэж үсээ нар салхинаас хамгаалж байх. Усанд сэлэхдээ ч малгаый өмсөх хэрэгтэй. 
  • Үсэндээ хими хийлгэсэн бол уурагтай ангижруулагч хэрэглэж байх. 
  • Үсийг сэнсээр хатаахдаа гэмтээхгүйн тулд үсний тос хэрэглэж байх. Сэнсээ үсэндээ хэт ойртуулах юм уу, нэг байрлалд удаан байлгахгүй байх. 
  • Үсний хэвийг алдуулахгүйн тулд хэв оруулагч цацахдаа ихээр бүү хэрэглэ. Төрөлхийн долгионтой үсийг өөрчлөх гэж оролдох хэрэггүй. 
  • Жирийн үед өдөрт 30-40ш үс унадаг. Тиймээс үсээ олон удаа самнах хэрэггүй. 
  • Үсэнд бохь мэтийн зүйлс наалдвал ургамлын тос түрхээд савантай бүлээн усаар угааж арилгаарай. 
  • Шингэрсэн үсээн богино тайруулбал илүү өтгөн харагддаг. 
  • Үсээ угаасны дараа нимбэгний шүүсээр угаавал эрүүл, гайхалтай өнгөтэй болно. Нимбэгний шүүс нь үсний давхаргын өөг тэгшлэхэд нөлөөлдөг бөгөөд хаг арилгахад тустай. Гэхдээ 1л усанд 1 нимбэгний шүүс хэрэглэнэ. 
  • Мөн өндөгний шарыг ургамлын тостой хольж үсэндээ түрхээд 30мин-н дараа угаа. Хуурай болон гэмтэлтэй үсэнд тустай. 
  • Үсээ эрүүл байлгахын тулд В амин дэм ихтэй хүнс болох тараг их хэрэглэ. 
  • Үс тань хатуу байх тусам хатуу сам сонгох хэрэгтэй. Шингэн, зөөлөн үсэнд хатуу биш, модон сам тохирно. Хуванцар самыг ховор тохиолдолд хэрэглэх хэрэгтэй. Ийм сам цахилгаанжилт үүсгэж, үс унагахаас гадна амархан бохирдож өөртөө тоос хуримтлуулдаг байна. Тиймээс хуванцар самыг ойр ойрхон угаах буюу 3 сард 1 удаа солих хэрэгтэй. 

  • Үс унахаас сэргийлэх: 
- Хүнсэндээ уураг, төмөр хангалттай хэрэглэх
- Химийн олон бодисууд үсийг хугарамтгай болгодог тул зайлсхий
- Үс хатаагч байнга бүү хэрэглэ.
- Үсээ чийгтэй байхад нь нягт самаар ширүүн бүү самна.

No comments:

Post a Comment