Pages

2011-07-12

Наадмаар бүр наадацгаачих юм байна дөө.

Энэ жил наадам гэж их олон өдөр баярлаж, амарч байна. Энийгээ дагаад олон хоног найрлах бололтой. Өнөөдөр 12-ны өдөр ээж дүү 2-тойгоо хөл хөдөлгөөн бага байгааг далимдуулаад жаахан дэлгүүр хэслээ. Зам хоосон, такси элбэг сайхан л байлаа. Ямар ч л байсан Sky, УИД 2 ажиллаж байна. Гадаадынхнаар дүүрчжээ. Дэлгүүр нь ч тэр, гудамж нь ч тэр. Хаа сайгүй л Англи, Орос, Хятад, Солонгос хэл сонстоо л... Баяраар ажиллаж байгаа болоод ч юм уу дэлгүүрийн худалдагч нар, зүгээр нэг хүнсний дэлгүүрийнх нь хүртэл ямар муухай ааштай байсан бэ? Гэхдээ сэтгэл сэргээсэн нэг юм нь наадмын хямдрал гээд үнэ гээч нь сайхан байна өө сайхан байна. Манайх УБ-ын Las Vegas-т байдгийг хэлэх үү гэртээ орох замдаа хэдэн согтуучуулд дайруулах шахлаа. Дөнгөж 6 болж байхад шүү дээ. Ер нь тэр хавиар дүүрэн халамцсан залуус, хүүхнүүд. Дандаа л 20 хүрээгүй хүүхдүүд гэлтэй "наадамчид". Ер нь бол харваас нумгүй, морьгүй, бөх биш хүүхдүүд шүү дээ. За тэгээд гэртээ ороод иртэл бөх гээч хэдэн шалдан харчууд л гараад байх юм. Үзэх ч юм олдохгүй иймэрхүү юм л бичээд сууж байна даа. Гадуур ажил хөөцөлдье гэхлээр тэр чигээрээ амарч байгаа шүү дээ. 


Ёстой хэцүүхэн 7 хоног өнгөрөх нь дээ, яана даа би...

No comments:

Post a Comment