Pages

2011-07-16

Хүнийг инээх байдлаар нь шинжиж болно.


Паржигнаж инээдэг
Залуу насны омгоор, болно бүтнэ гэсэн итгэлээр ямар ч ажлыг барьж авдаг. Бүрэн дүүрэн амьдагч чаддаг, бие даасан хүн.



Чанга инээдэг
Эрсдэлтэй алхам хийхэд бэлэн, зорилгодоо хүрэхийн тулд ямар ч боломжийг ашигладаг. Заримдаа бүр ёс суртахуунгүй аашилдаг. Хэдий тийм ч ихэнх тохиолдолд түүнийг хаа ч таатай хүлээн авдаг. Цуг байхад хөгжилтэй.

Тачигнатал инээдэг
Их найзархаг, элдэв түүх, онигоо дуртайяа ярьдаг. Заримдаа тэр нь зөвхөн өөрт нь таалагддаг. Асуудал бэрхшээлээс ухардаггүй, хүнд хэцүү асуудлыг шийдмэг хөдлөн шийддэг.

Пис хийтэл инээдэг
Инээдээ барих гэж оролддог ч сайхан ааштай байгаагаа нууж чаддаггүй. Олны өмнө ил байх дургүй. Сэтгэл хөдлөл ихтэй боловч хэрсүү, бодлоготой хөдөлдөг.

Жирийн инээдэг
Ажилдаа зүтгэлтэй, гэхдээ үүнийхээ төлөө шагнал, магтаал хардаггүй. Тайван нөхөрсөг, найдвартай сайн найз.

No comments:

Post a Comment