Pages

2011-07-13

Бүсгүй таны найз бүсгүй танд үнэнч байж чадах болов уу?

Төрсөн гарагаар нь

Даваа. Энэ өдөр төрсөн эмэгтэйчүүд нөхөрсөг, бусдад их нээлттэй байж чаддаг хүмүүс. Тэдний танилын хүрээ өргөн ч жинхэнэ найз нөхөд хуруу дарам. "Даваа гаригийн хүүхнүүд" жинхэнэ үнэнч үерхэл нөхөрлөлийг үнэлж чаддаг. Найз нөхдөд нь асуудал тулгарсан үед шөнийн 3 цаг болж байсан ч туслахаар очиход хэзээд бэлэн байдаг.



Мягмар. Энэ өдөр төрөгсөд их зожиг ганцаардмал хүмүүс учраас найз нөхдөө сонгохдоо хойрго ханддаг. Тэд шинэ хүмүүст удаан дасч, харин хэн нэгэн таалагдаж өөрийн ертөнцөд хүлээн авсан л юм бол үүрд хамт байдаг. Тэд хий хоосон амлаж, хүч заваа дэмий үрэлгүй хүнд хэцүү үед нь туслахыг илүүд үздэг. Тэд нөхөрлөлдөө үнэнч байж, хуурамч байхыг үзэн яддаг.

Лхагва. Тэд хүмүүсийг хөгжөөж, нөхөрсөг найрсаг уур амьсгал бүрдүүлж чаддаг. Гэхдээ үнэн хэрэгтээ "Лхагва гаригийн хүүхдүүд" их ганцаардмал, амархан гомдомтгой, эмзэг сэтгэлтэй. Хэрэв тэд хэн нэгэнд итгэвэл үүрдийн найз болж чаддаг. Тэд найзуудтайгаа хэрэлдэж маргалдаж, тэр бүү хэл харьцаагаа тасалсан ч хэзээд тэднийг найзаа хэмээн хүлээн зөвшөөрсөн хэвээр үлддэг.

Пүрэв. Энэ өдөр төрөгсөд найз нөхдийнхөө нууцыг хадгалж чаддаг, хэнд ч ам алддаггүй хүмүүс. Гэхдээ өөрийн нууцыг хэнд ч итгэж ярьдаггүй дотроо хадгалдаг хүмүүс. Хэдий тийм ч амьдралд өөдрөгөөр хандаж, олон найз нөхөддөө асуудал бэрхшээлээ шийдэхэд нь дуртайяа тусалдаг.

Баасан. Энэ хадагтай нар бусадтай хэл амаа амархан ололцдог. Бусадтай амархан танилцдаг ч мөн хурдан нэгийг нь нөгөөгөөр сольдог. Олон жилийн тууштай нөхөрлөл тэдэнд байхгүй ч үүндээ огтхон ч санаа зовдоггүй.

Бямба. Бямба гарагт энэ хорвоод мэндлэгсэд найз нөхөд, танилууддаа бүгдэд нь санаа тавьдаг. Зарим нэг Бямба гарагийн бүсгүйчүүдийн хэт асрамж, нойтон хамуу шиг зангийн цаана үнэнч, нөхөрлөлөөсөө хэзээ ч урвахгүй нандин чанар нуугдаж байдаг.

Ням. Ням гарагийн хүүхдүүд олон хүн цугласан газраас зайлсхийж ганцаар байхыг эрмэлздэг. Найз нөхдөө маш нарийн болзолтойгоор үүрдийн нөхөрлөл гэж итгэсэн цагтаа л сонгодог. Тэд найз нөхөд цөөнтэй ч нэг нөхөрлөсөн л бол тэднийг салгахад бэрх.

No comments:

Post a Comment