Pages

2011-07-12

Бүсгүйгээ нүдээр нь шинжээрэй


1. Давхраатай бүлцэн нүдтэй бүсгүйтэй учирсан бол та аз жаргалын түлхүүрээ атгажээ. Тэд хайрандаа үнэнч, танаас урваж шарвахгүй. Хайртай хүнээсээ сексийн хүссэн мэдрэмжээ авч чаддаг, бас өгч чаддаг. Сул тал нь жаахан чалчаа. Гэхдээ үглээд таныг залхаагаад байхгүй л дээ.


2. Давхраагүй жижиг нүдтэй бүсгүйтэй үерхэж байгаа бол энэ нь таны хувьд аз завшаантай хэрэг. Давхраагүй жижиг нүдтэй бүсгүйд ар гэрээ даатгаад санаа амар ажлаа хийж болно. Тэд ажилд махруу, амьдралаа хэнээс ч илүү аваад явчих хор шартай учир гэр бүлийн амьдрал тань бусдаас дооргүй байна. Тэдний сул тал нь муу санаатай. Сексийн хувьд гэвэл тэд ёстой нэг гайхалтай улс.

3. Давхраатай алаг нүдтэй бүсгүйтэй үерхэж буй бол тэрээр эелдэг даруу, уяхан сэтгэлтэй нэгэн гэдгийг лав анзаарсан биз. Тэд гоо сайханы мэдрэмж сайтай. Бусадтай найрсаг харилцаатай. Гэм нь ийм нүдтэнгүүд ам султай, зөрүүд, хөнгөн зантайгаас гадна шантрамтгай хүмүүс гэдгийг мэдэхэд илүүдэхгүй. Ийм нүдтэй бүсгүйтэй учирсан бол та харамсах хэрэггүй.

No comments:

Post a Comment