Pages

2010-10-10

Кино үзжаагаад бодлоо.

Би саяхан нэг кино үзсэн юм. Тэгтэл тэр кинонд эмэгтэй хүний амьдралын хамгийн сайхан зүйлс юу вэ? гээд, түүндээ амралт, секс, хоол, ээж болох гэж хариулж байх юм. Та үүнтэй санал нийлэх үү? Энэ бүгд их сайхан сонсогдож байгаа биз. Гэхдээ бүх зүйлд хэмжээ хэрэгтэй. Хэрвээ тунгий нь хэтрүүлбэл дээрх 4 үг: залхуу, тарган, завхай, хүүхэд цувуулсан авгай гэж ч сонсогдож болно. Гэхдээ энэ бол зөвхөн муугаар бодвол л шүү дээ. Харин би ингэж бодоогүй.



1. Амралт. Би амралтыг эмэгтэй хүнийг сайхан, бас муухай байлгаж чаддаг зүйл гэж боддог. Миний нэг эгч үргэлж "Ихэнх эмэгтэйчүүд гэрийн ажил хийж амрах, дэлгүүр хэсэх үедээ стрессээ хамгийн ихээр тайлж чаддаг" гэж ярьдаг. Энэ магадгүй үнэн байх. Харин би ямар амралтыг хамгийн сайхан гэх вэ гэхлээр, /нилээд удаан бодов/ гадуур алхахыг, бас найз нартайгаа уулзахыг л хэлэх юм байна. Би үүнийгээ сайн амралтын нэг гэж үзэж байна. Гэрээсээ гараад хотын төвөөр 10-20км алхах. Зарим хүмүүс сонсоод чи мэдрэл муутай юу гэж асуудаг. Яагаад гэвэл би ганцаараа, орчин тойрноо ажиглаад, сайхан дуу сонсоод алхдаг болохоор. Над шиг их сууж ажилладаг хүнд энэ хамгийн сайхан дасгал гэж бодож байна. Харин найз нөхөдтэйгээ уулзаж ярилцуж суух нь толгойгоо амраахад тусалдаг. Хэсэгхэн ч болов өөрийн асуудлаа мартаж өөр зүйлийн талаар бодож хөгжилдөн суух нь тархиндаа сэрүүн, цэвэр агаар оруулахтай адилтгамаар санагддаг юм.

2. Секс. Одоохондоо надад энэ талаар хэлэх үг алга.

3. Хоол. Хүний амьдралд тааралдах олон сайхан амтнаас зугтааж болохгүй. Хамгийн гол нь тунгий нь тааруулах. Хэхэ.

4. Ээж болох. Би ээж болоогүй л дээ. Гэхдээ эмэгтэй хүн бүрийн сэтгэлийн гүнд орших жижигхэн цогийг бяцхан үр нь л дүрэлзэн асах дуусашгүй хайрын гал болгон хувиргадаг л гэж хэлж болох байх даа.

No comments:

Post a Comment