Pages

2010-10-11

Тоон зурхай

Цуглуулсан юмнуудаасаа нэг юм зүгээр л оруулмаар санагдаад орууллаа. Мэдээж би зурхайч биш учраас хаа нэгтээгээс хуулсан л байх, гэхдээ хаанаас гэдгий нь санах боломж алга даа.


Төрсөн он сар өдрийн цифрүүдээ нэмнэ. Жишээ нь: 1989,08,28 бол 1+9+8+9+0+8+2+8=45 бөгөөд үүнийгээ дахин нэмнэ. 4+5=9
1.    Нэр алдар, идэвхтэй, шулуун шударга, хүчирхэгийн билэгдэл. Өөрийн хүслээ боломжтойгоо дүйцүүлж сонгосон замаараа замнах хэрэгтэй. Бусдад уруу татагдахгүй байхыг байнга хичээж, амиа бодож, ашиг хонжоо хардаг зангаа зас. Өөрийн санаснаар зүтгэх нь зөв боловч хүнтэй маргалдахаас байнга зайлсхийх нь чухал.
2.    Энэ тоонд харьяалагддаг хүмүүс сэтгэл санааны хатуужилтай, соёлч боловсон, өршөөнгүй сэтгэлтэй байдаг. Дотоод сэтгэлдээ байнга зөрчилдөж явдаг тул тэд амьдралын гэрэл, сүүдэр, баяр баясгалан, уйтгар гуниг, баян хоосон, амьдрал үхлийн зааг дээр оршин аьдардаг. Өөрөөр хэлбэл байнга бүх зүйлтэй зохицох шаардалагатай.
3.    Авьяаслаг, хурц ухаантай, мэдрэмж сайтай хүмүүс. Гэвч ганцаараа бол хэзээ ч өөрийнхөө авьяасыг нээж чадахгүй. Тэд зөвхөн өнөөдрөөрөө амьдарч зугаалж, хөгжилдөн наргих дуртай. Сонирхолтой, хөгжилтэй хүмүүсээр хүрээлүүлсэн байдаг. Өөрийн хүч чадалд эргэлзэхгүй бол амжилтанд хүрнэ. Хөнгөн амьдралд дурлавал том алдаа хийнэ.
4.    Тогтвортой, ажилсаг, хашир болгоомжтой, эрсдэлтэй ажлаас зайлсхийдэг улс. Өөрийн үзэл бодол, төлөвлөгөөтэй, аливаад чадварлаг, авьяастай, тэднийг хуурч мэхлэх аргагүй. Харин тэд өөрөө өөрийгөө хуурахаас байнга болгоомжилж байх хэрэгтэй. Хэрвээ даруухан яваад байвал тэдний хувьд ядуурал, ялагдал нүүрлэнэ. Өөрөө өөрийгөө хөгжүүлж мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүл.
5.    Та хурдан шаламгай, эрсдэлтэй үйл явдалд дуртай хүн юм. Энэ нь тун сайн хэрэг. Зугаалга тойрон аялалд дуртай. Хаа ч явсан гэртээ байгаа мэт тайван тухтай орчин бий болгож чадна. Гадаад хэл сурах өндөр чадвартай, үйлдлийг нь урьдчилан тооцоолох аргагүй хувирамтгай, ухаалаг нэгэн. Амьдралын баяр хөөрөөр бялхаж байдаг тул ирээдүй нь өөдрөг байдаг.
6.    Үнэнч шударга, илэн далангүй, найдвартай, итгэл хүлээх чадвартай. Мөн дэвшилтэт шинэлэг үзэл бодолтой. Эргэн тойрныхоо хүмүүсийн итгэлийг бүрэн хүлээсэн. Хүмүүст амар амгалан, эвлэрлийг авчирдаг. Өөдрөг үзэл, амьдралын баяр баясгалан, гэрэл гэгээг цацруулж явдаг. Хүрсэн амжилтандаа сэтгэл хангалуун байдаг ч илүү ихийг бүтээх боломжтой.
7.    Энэ тоо нууцлаг байдал, аугаа их мэдлэгийг бэлэгддэг. Ийм хүмүүс эсрэг тэсрэг зан чанартай, идэвх зүтгэлтэй, шинжээч ухаантай, хурц баялаг уран зөгнөлт сэтгэхүйтэй. Энэ тоо нь хөгжмийн зохиолч, яруу найрагч, гүн ухаантан болоод гэртээ ганцаардан суугчдад хамаарна. Онгод орсон үедээ ганцаараа байвал их бүтээмжтэй ажиллах боломжтой. Төрсөн он сар өдөрт нь 3 ба 7 оррд нийлбэр нь 7 болбол нэр алдар нь дэлхийд түгнэ.
8.    Энэ нь ажил хэрэг, амьдралын бүхий л салбарт мэргэшин ажиллаж чадах хүмүүсийн тоо. Ийм хүн өөрийн төлөвлөснөө амжилттай хэрэгжүүлдэг. Энд тэдний сэтгэлийн хат, эршүүд зан нь тод илэрдэг. Хүссэн зүйлийнхээ төлөө өөрийгөө хайрлалгүй хөдөлмөрлөж чадна. Гэвч хэрцгий араншинтай байж мэднэ. Найз нөхдөө сонгохдоо нийгэмд эзлэх байр суурийг нь хардаг.
9.    Өндөр боловсрол эзэмших чадвартай, соёлч боловсон, сэтгэлийн тэнхээтэй, уран баүтээл хийх эрмэлзэлтэй хүмүүс энэ ордны эзэд байдаг. Анхдагч шинийг сэдэгч, зохион бүтээгч,  хөдөлмөрчид 9-ийн тоонд хамаарна. Шийдвэрлэж боломгүй асуудал бүхэн тэдэнд өөрийнхөө чадварыг нээх боломж олгодог. Өөрийн хүсэл мөрөөдөл, авьяас чадварыг хэрхэн бүрэн нээснээс хувь заяа нь хамаардаг. 

No comments:

Post a Comment