Pages

2010-10-16

Тэднийг өөртөө татахын тулд яах вэ гэнээ.

Эрэгтэй, эмэгтэй хамаагүй бололтой.




Хонь: Хонины ордод төрөгсөд гайхалтай ажил хэрэгч, эрч хүч идэвхитэй боловч олон тохиолдолд түүнийгээ ашиглаж чаддаггүй. Хэрвээ түүнд таалагдахыг хүсэж байвал тэрээр хамаагүй юм ярьж байсан ч яриаг нь тэвчээртэй сонсож байх хэрэгтэй. Тэд цэвэр цэмцгэр хувцаслалт, тансаг дагжин байдалд дултай хүмүүс. Тэдний орчин тойрны байдал өөрт нь тэр болгон таалагддаггүй.
Үхэр: Өөртөө татахын тулд тансаг зоогийн газагт сайн хоолоор дайлаарай. Хэрвээ зоогийн газар урьхад санхүүгийн боломж саад болоод байвал гэртээ оройн хоолонд урих хэрэгтэй. Тэд онцгой сэрэл мэдрэмжид дуртай хүмүүс. Задгай машинаар цагт 100 км хурдтай давхих, цамхаг краны суман дээр үдийн хоол идэх зэрэг нь тэдний сэтгэлийг онцгой хөдөлгөдөг ба энэ нь зөвхөн тоглоом наадам байвал зохино. Тэдний дэргэд та идэвх санаачлагатай, зоригтой, аюулыг сөрөн зогсох чадвартай байх ёстой. Тэд таны дэргэд байж, эмх замбараагүй байдалд чинь дэглэм журам тогтоож, амар амгалан урсгалд оруулах нь үүрэг гэж үздэг.
Ихэр: Үйл явдлын жинхэнэ халуун цэгт нь байхыг хичээдэг. Аливаа үйл явдлын тухай хэний ч сонсоогүй мэдээллийг нэр хүнд бүхий эх сурвалжаас олж түүнд мэдээлснээр та тэдний анхаарлыг татаж чадна. 4 хананы дунд цагийг өнгөрөөх нь тэдний хувьд хамгийн уйтгартай ажил.
Тиймээс тэднийг сонирхолтой аялал зугаалга, музей үзэсгэлэн, театр концертод уривал, өөрөөр хэлбэл үргэлж л олны дунд дагуулж явбал танд амархан татагдана. Энэ ордныхны дэргэд та намбалаг хувцаслах хэрэгтэй. Гэхдээ гочлон тод өнгүүд буюу үндсэн 6 өнгийн хувцас өмсвөл илүү тохиромжтой.
Мэлхий: Аливаад соргог мэдрэмжтэй, гомдомтгой хүмүүс болох мэлхийн ордонд төрөгсөд нь ааш зан тогтуун, нэг мөр хүмүүстэй найзлах дуртай байдаг. Тийм боловч өөрсдийнх нь ааш нэг суурин дээр хэд хувирдаг тул хэрвээ тэдэнд таалагдахыг хүсвэл түүнийг тэвчих хэрэгтэй болно. мэлхийн ордонд төрөгсөд орон гэрээ янзалж сайжруулахад ихээхэн анхаардаг ба аж ахуйч, гэрсэг хүмүүсийг ихэд хүндэлдэг. Хэрвээ мэлхийн ордонд төрөсдөд таалагдахыг хүсвэл өргөн шуумагтай өмд өмсөхгүй, чихээ 3 цоолохгүй байхыг санаж яваарай. Хувцаслалт болон зан харьцаандаа консерватизм баримтлах нь таны гол чиг юм.
Арслан: Элдэв гаж жигтэй хувцасласан ч тталагдана. Онцгой шинэ соргог санааг хүлээж авахдаа тэд бусад ордныхныг бодвол арай илүү. Түүнтэй хамт байгаа хүнийг бүгд онцгой анхаарч байх ёстой. Тиймээс шинжлэх ухаан, урлагийн салбарт өргөн мэдлэгтэйгээ харуулж үргэлж шинэ соргог мэдээлэл түүнд өгч байхгүй бол тэднийг амархан удааж мэднэ.
Тэд өөрсдийгөө ивээн тэтгэгчийн дүрээр сэтгэх дуртай байдаг тул тэдний хэлсэн үг, хийсэн ажлыг нь их урамтай хүлээж авч байгаа дүр үзүүлэх хэрэгтэй.
Охин: Хэтэрхий ёсорхог нарийн мэдрэмжтэй анхаарал халамж, хэзээд дэргэд нь байж үргэлж туслахад бэлэн байх таны чанар хэрэгтэй. Орон гэр тэдний хувьд их утга учир агуулдаг тул та түүнийг анхааралдаа аваарай. Охины ордонд төрөгсөд үүргээ мэддэггүй, даалгавар биелүүлдэггүй хүмүүс ердөөсөө таалагддаггүй. яс махны эмх цэгцтэй байдлыг хүсэгчид бол тэд ажээ. Гэхдээ хааяа хүмүүсийн хоорондын харилцаанд будлиан гарахад түүнд дуртай байдаг гэм бий.
Жинлүүр: Хэрүүл маргааныг үзэж чаддаггүй боловч, ямар нь мэдэгдэхгүй шалтгаанаар ярвигтай хэрэгт орооцолдчихсон байдаг. Хэрвээ та тэдний нүдэнд үнэнч шударгын төлөө тэмцэгч болж харагдаж чадвал та түүний сонирхлыг өөртөө татахад ядах юмгүй. Тэднийг гоё ганган үгээр магтах нь таны амжилтын эх үндэс гэдгийг санах хэрэгтэй. Тэд сэтгэл хөдөлгөм, зүрх догдлуулсан үйл явдалд дуртай ба танаас ч гэсэн тийм чанарыг шаардах вий.
Жинлүүрийн ордныхон эелдэг уриалгахн хандаж, хүссэн бүхнийг нь биелүүлж чадахгүй бол хүн аймаар ууртай догшин болдог ба хажууд нь хүн тэсэхийн аргагүй болдог ч тохиолдол бий.
Хилэнц: Хүнийг өөртөө татъя гэж шийдсэн бол задгай зуухны дэргэд тансаг ширээ засаад оройн хоолонд урь. Гэрсэг, халамжтай, жаахан зөрүүд хүнд тэд онцгой дуртай. Энэ ордонд төрөгсөд нь дүрсхийсэн ууртай ба ялиг жижигхэн юмнаас болж бөөн хэрэг мандааж мэдэх л улс. Мөнгийг бол тоолохгүй зарцуулах дуртай, хэрвээ та тэр хэрэгцээг нь хангаж чадвал түүнийг өөртөө татлаа гэж бодох хэрэгтэй. Түүний шунал тачаалд та яг адил хариу өгөх ёстой.
Нум: Өөртөө татахын тулд та Ньютоны хуулийг нэг ч түгдрэлгүй хэлж чаддаг байхын зэрэгцээ яриандаа 3 өгүүлбэр алгасаад Кантын үгнээс ишлэл авч хэрэглэвэл зохино. өөрөөр хэлбэл онцгой ухаантай, асар их мэдлэгтэй гэдгээ тэдэнд харуулах хэрэгтэй. Нумын ордонд төрсөн хүн хотоор хамтдаа зугаалж явснаа “Би Африкт очиж үзэх юмсан гэж хичнээн жил бодож байна. 2-уулаа шууд яг одоо Африк явах уу?” ч гэх юм уу нэг иймэрхүү асуулт тавьж магадгүй. Хэрвээ та үнэхээр л нумын ордонд төрөгчийг өөртөө татахыг хүсч байгаа бол бодох юмгүй шууд л зөвшөөр. Энэ ордонд төрөгчид онц сонин, өөрийн гэсэн стилээр хувцасласан хүмүүс илүү таалагддаг гэдгийг санаж яваарай.
Матар: Хамаатан садныхаа болон хүүхэд насныхаа тухай дурсан ярих дуртай байдаг. Тиймээс ярианы сэдэв танд хангалттай олдоно. Өөрийнхөө бага насны хөгжилтэй явдлууд, аль нэг хамаатантайгаа тохиолдсон сонин учралыг санах хэрэгтэй. Гаднаас нь харахад тоглоом наадам гэж мэддэггүй, төлөв томоотой, тэр ч байтугай догшин ширүүн зантай юм шиг хэрнээ тэд сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, хувирамтгай ааштай хүмүүс илүү таалагддаг.
Тэднийг яаж ч байсан шүүмжилж болохгүй, ажил төрлийн хүрээнд бол бүр ч болохгүй гэдгийг ямагт санаж яв. Хэрвээ тахилыг нь нэг л буруу өргөчихвөл танд цаашид нэлээд цаг зав хэрэгтэй болно.
Хумх: Таалагдахын тулд алтан шаргал өнгөтэй, үнэ цэнэтэй, хүнд сэтгэгдэл төрүүлэхээр хувцас өмсвөл зохино. Түүн дээрээ өөрийгөө өргөн мэдлэг, гүн ухаантай нэгэн гэж үзүүлж чадвал энэ ордогд төрсөн хүнийг уургалаад авсан гэдэгтээ итгэлтэй байж болно. тэд бүх юмаараа гайхамшигтай таныг олны дунд гайхуулах сонирхолтой, тэд бүгд л таныг магтансайшааж байвал түүний санаа амарна.
Энэ ордонд төрөгсөд хэтэрхий хартай тул тэдний хажууд өөр хүнд сээтэгнэх ганц ч үйлдэл хийж болохгүй. Хэрвээ хардах сэтгэл нь хөдөлвөл үгээр хэлэхийн аргагүй аюул нүүрлэлээ гэсэн үг.
Загас: Таны анхаарал халамжийг мэдэрч, зовлон жаргалаа хуваалцаж байвал сайхнаар хүлээж авдаг. Тэдний ямар ч үед шүүмжилж, өөлж муулж болохгүй ба шүүмжиллэ гээд ямар ч олигтой юманд хүрэхгүй. Тэд өөрсдийнхөө алдааг үнэнчээр ухамсарлаж, түүндээ машид гэмшдэг тул түүн дээр нь дарамтлах хэрэггүй.
Хамгийн эмх замбараагүй хүмүүс болох загасны ордонд төрөгсөд эмх цэгцтэй, бүгдийг зохион байгуулдаг хүнийг хүндэлдэг гэдгийг санаж байх хэрэгтэй. Тэдэнд таалагдахын тулд цэвэр цэмцгэр, гоё ганган хувцаслах хэрэгтэй. Харин өөрсдөө аль тааралдсан хувцасаа өмсдөг ба түүндээ их л сэтгэл хангалуун байдаг. 

No comments:

Post a Comment