Pages

2010-10-29

КККК...

Хэхэ. Нэг сонин түүх ярьж өгөх үү. Би багадаа ямар мөрөөдөлтэй байсан гээч. Мариа Кюрий шиг болох. Энэ нь юу гэсэн үг вэ гэхлээр 100 орчим кг жинтэй, шинжлэх ухаанд амьдралаа зориулсан, гэрийнхээ хонгилд байх лабораториосоо барагтай л бол гардаггүй. Тэгээд гайхамшигт нэгэн нээлт хийх, бас бүтэлгүй туршилтынхаа золиос болж дэлбэрч үхэх. Үеийн охид маань загвар өмсөгч, онгоцны үйлчлэгч болохыг хүсдэг байхад шүү дээ.
Үүний дараа юу болохыг хүсдэг болсон бэ гэвэл мэргэн буудагч бас хакер болох. Муу талын шүү дээ. Хэхэ.

Тэгээд л тэр үед өөртөө жаахан гамгүй хандаад нилээд жин нэмчихсэн байх. Тэгээд 7-р ангид байхаасаа хойш 60кг-аас буугаагүй юм даа. Тэгтэл одоо тэр босгыг давчихаж.

No comments:

Post a Comment