Pages

2010-10-16

Эмэгтэйчүүдийн дурлалаа гэж...

Би ийм нэг пост хийх юмсан гэж өнгөрсөн 7 хоногжингоо бодоод, одоо хагассайн өдөр учраас угаалга хийх зуураа бичье гэж шийдлээ. Би сэтгэлзүйч биш, би охиноо өөрөөсөө сайн мэддэг ээж хүн биш, би бас эмэгтэйчүүдийг нүд салгалгүй сонждог эр хүн биш. Би зүгээр л амьдралыг танин мэдэх гэж яваа бас жинхэнэ эмэгтэй хүн болох гэж тэмүүлдэг залуухан бүсгүй. Тиймээс андуу эндүү буруу зөрүү бичсэн байвал уучлаарай. За одоо оршилоо өндөрлөе.


Миний бодлоор эмэгтэй хүн бүр өөр өөрөөр өөр өөр дурлалтай учирдаг. Магадгүй тэдний ганцхан ижил зүйл нь Аз жаргалтай байхыг хүсэх байх. Жишээлбэл, зөрөөд өнгөрөх аятайхан залуугийн талаар бодох бодол бүр өөр өөр. Зоригтой гэгддэг бүсгүйчүүд бол хөнгөхөн сээтэгнэж инээмсэглээд өнгөрөх байх. Зарим нь харц тулгархад нүүрэнд нь жаахан улаа бутраад зөрж өнгөрнө. Харин зарим тохиолдолд зөрөөд л өнгөрсөн түүнийг хэдэн минут, хэдэн цаг бодож бодох юм. Бүүр цөөн тохиолдолд хэд хоног бодож, дахин тааралдахыг хичээн тэр хавиар дахин ирэх байх.
Өөр нэг жишээ авъя, та өөрийн нилээд дотны нэгэн залуудаа дурлачихлаа гэж бодъё. Хамт ажилладаг ч юм уу. Энэ тохиолдолд ч бүх эмэгтэй өөр өөрөөр л хандана. Нэг нь аятайхан мөчийг тохиолдуулаад шууд л сэтгэлээ илчилхэд, нөгөө нь ямар нэгэн дохио хүлээсээр сар жилийг үднэ. Гэтэл бас тийм эмэгтэй дурлалд тэгж ханддаг гээд хэлж болохгүй. Тохиолдолд бүрт, цаг мөч бүрт, нөхцөл байдал бүрт өөр өөр.
Та өөрийн өнгөрсөн учрал бүхнээ эргэн санаад үзээрэй. Бас дотны найз бүсгүйчүүдийнхийгээ ч гэсэн. Хандлага бүр өөр өөр.

Энэ дунд би өөрийгөө хавчуулчихъя. Би ер нь бол нилээд хуучинсаг үзэлтэй хүн л дээ. Хэн нэгнийг хүлээгээд л суудаг төрлийн эмэгтэй гэх үү дээ. Гэхдээ бас эхний алхмаас бусад зүйлд тэгш эрхтэй байхыг хүсдэг. Ихэнх эмэгтэйчүүд дурлахаараа түүнийхээ дутагдлуудыг харж чадахаа больж, эсвэл нэг их чухал биш гэж боддог болдог гэнэ лээ. Харамсалтай нь энэ нь сайхан хайр бий болоход саад болдог ч байж болох юм.
Уг нь олон зүйл бичнэ гэж төлөвлөж байсан юм аа. Тэгтэл яг бичээд эхэлсэн чинь мартчихжээ. Дараа санахаараа л бичье.

No comments:

Post a Comment