Pages

2010-10-16

Ордуудын ээлтэй чулуу гэнээ.

Би үүнийг бас л хаа нэгтээгээс бичиж авсан байх. Миний тэмдэглэлийн дэвтэр дээр л байна.




Хонь: Хонины ордонд төрөгсөд рубин болон улаан хүрэн өнгийн хас чулуу их зохимжтой (харвалт өгөх, нугасны гэмтэл, цусны өвчин, ясны эд эсийн үрэвслийг эдгээдэг).
Үхэр: Хөх болон цэнхэр сапфир, гартаам чулуу тохиромжтой (дотоод булчирхайн шүүрэл, мэдрэлийн өвчин, харвалтын уршгийг эдгээнэ).
Ихэр: Алтлаг молор чулуу болон шар өнгийн барын нүд сайн зохицолтой (хоол боловсруулах эрхтэн, элэг цөс, бөөрийг анагаадаг).
Мэлхий: Хар мана, сорнзон гүр сайн (зүрхний өвчинг анагаах, дотор эрхтний ажиллагааг сайжруулдаг).
Арслан: Очир эрдэнэ, өөхөн чулуу их ээлтэй (тархины үйл ажиллагааг сайжруулах, санаа бодлыг ариусгах, хар цагаан хэл амнаас хамгаалдаг).
Охин: Хас чулуу, шар гартаам, мана тустай (эд эсийг эмчлэх, цусны бүрэлдэхүүнийг сайжруулах, хүч тамир, баяр баясгалан авчирдаг).
Жинлүүр: Өөхөн чулуу ээлтэй (цөсний өвчин, бамбай булчирхайн шүүрлийг эмчлэх, гормоны ажиллагааг хэвийн болгодог).
Хилэнц: Ногоолин, маргад эрдэний чулуу тохирно (арьсны өвчин, унадаг эмгэг хууч мөн эмэгтэй хүний бэлгэ эрхтний үрэвсэлт өвчнийг анагаахад тустай).
Нум: Анар чулуу маш тохиромжтой (хавагнаж өвдөхийг анагаах, уушигны үйл ажиллагааг сайжруулж, хөлний судасны цус эргэлтийг хэвийн болгодог).
Матар: Барын нүд, мана ээлтэй (үе мөчний өвчинг эмчлэх, оюун ухаан бие сэтгэлийг сэргээн хөнгөрүүлж өөдрөг болгодог).
Хумх: Оюу чулуу, номин эрдэнэ тохирно (сэтгэцийн өвчин, нүд хоолой, хамар, чих эмчлэх увидастай).
Загас: Мана, опал чулуу зохицол сайтай (бодисын солилцоог хэвийн болгож, бөөрний ажиллагааг тогтворжуулдаг).

No comments:

Post a Comment