Pages

2010-10-18

Уярч хайлав.

Би хичээлээ хийх санаатай нэг юм гүүглдтэл нэг блог руу орчихлоо. Тэгээд үзэж байтал их сонирхолтой хүний их сонирхолтой блог юм. Ер нь бол өдөр дутмын амьдрал, хүсэл сонирхлынхоо талаар бичдэг блогчид ихэвчлэн охид байдаг юмшиг надад санагддаг. Тэгсэн тэр блогийн эзэн нь бодибилдингээр хичээллэдэг, басхүү нилээд романтик сэтгэхүйтэй нэгэн залуу байх юм. Яах аргагүй сонирхолтой сонсогдож байгаа биз. Аа, тэгээд сонирхолтой байсан болохоор би бараг бүх постыг нь сонирхож үзлээ. Тэгтэл, "МИНИЙ МЭДЭХ ЭМЭГТЭЙ ХҮН" гээд нэг пост байна аа. ЭЭ, БУРХАН МИНЬ гэж... Надад тэр пост нь маш их таалагдсан, гайхсан. Би хэзээ ч эрэгтэй хүн эмэгтэйчүүдийн талаар тийм сайн мэддэг гэж бодож байгаагүй юм байна. Гэтэл өөрсдөө ч анзаардаггүй тэдгээр зүйлсийг ямар сайханаар бичээ вэ? 


За, тэгээд энэ постыг нь тэр чигээр нь хуулчихъя. Хэзээ нэгэн цагт тэр блог нь устчихвал яана. Бичлэгээ нээх харамлаад байхгүй байх гэж найдаж байна. 
МИНИЙ МЭДЭХ ЭМЭГТЭЙ ХҮН


Тэд бол уян зөөлөн сэтгэлтэй, хэзээ ч шантрашгүй тэвчээртэй, хүний үгэнд оромтгой, итгэмтгий, гэнэн цайлган зантай, амархан баярлаж, амархан гоморхдог, өөрсдийнхөө сэтгэлийн хөдөлгөөнийг бусдын нүдэн дээр ил гаргадаг, уран цэцэн үгэнд уярамтгай, ажигч гярхай, магтаалын үгэнд дуртай, харин муу хэлсэн үгэнд таарамжгүй ханддаг, өөрт нь сэтгэлээрээ ханддаг хүнд үнэн сэтгэлээсээ тус хүргэхийг хичээдэг,
Тэд их яриа. Заримдаа хэрэггүй газар, хэрэггүй цагт, хэрэггүй хүнд, хэрэггүй зүйлийг яридаг. Ярьсаныхаа дараа нь амаа барьдаг. Гэвч тэд их зальтай, арга мэх ихтэй учир эвгүй байдалд орсон даруйдаа хөнгөхөн шиг гарах чадвартай байдаг. Эмэгтэй хүнийг өөртөө татахын тулд тэднийг яриулах хэрэгтэй. Ярьж байгаа зүйлийг нь дэмжих хэрэгтэй. Энэ нь тэднийг өөртөө итгэх итгэл болон чамд итгэх итгэлийг нь нэмэгдүүлдэг учир та хоёрын хоорондох зай ярих тусам улам бүр ойртоно. Байнга тэднийг яриулаад байж бас болохгүй хааяа өөрийнхөө тухай ярьж байх хэрэгтэй. Өөртөө тохиолдсон зүйлс болон гэр бүлийнхээ, өөрийнхөө талаар. Хэн нэгэн чамд өөрийнхөө тухай ярьж байна аа гэдэг нь чамд итгэж байгааг илэрхийлдэг. Итгэл гэдэг нөхөрлөлийн нууц. Мэдээж хэрэг тэр тэнэг биш учраас бүхий л зүйлсээ чамд ярихгүй. Чамд тэднийгээ ярихгүй байна аа гэдэг нь чамд ярих ёсгүй буюу чи тэдгээрийг мэдсэнээрээ өөрийнхөө тухай чамд эвгүй сэтгэгдэл төрүүлэхийг хүсэхгүй байгааг илэрхийлж байгаа хэрэг.
Тэд мөнгөний асар их шуналтай. Учир нь мөнгө тэднийг тайвшруулдаг. Аливаа нэгэн таагүй зүйл болон стрессийг даван туулахад мөнгө ихээхэн нөлөө үзүүлдэг.
Хэрвээ чи тэднийг өөртөө татахыг хүсч байга бол тэдний хүслийг нь биелүүлэх хэрэгтэй. Тэд зугаа цэнгэл болон тансаг байдалд юу юунаас илүү дуртай. Бэлэг сэлт бол тэднийг өөртөө татах нэгэн төрлийн зэвсэг болж бүрэн чаддаг. Тэд их шуналтай. Тиймээс тэдний шуналыг багахан болов дарсан тийм бэлэг тэднийг гижигдэж, улмаар инээлгэдэг. Тэд гутал, цүнх, гоёл чимэглэлийн хэрэгсэл, дотуур хувцас, гоо сайхны зүйлс, үзвэр үйлчилгээний тасалбарт дуртай. Мөн хүн юм болохоороо амттай хоолонд дуртай.
Эмэгтэй хүн бүр өөрийнхөө залууг бүхий л талаараа супер байгаасай гэж хүсдэг. Тэд энхрийлэл, анхаарал халамж, магтаалын үгэнд дуртай. Эдгээр нь тэднийг урам зоригтой, жавхаалаг, өөртөө итгэх итгэлийг нь бий болгож, төрүүлж өгдөг. Ялангуяа өмсөж зүүсэн хувцас, гоёл чимэглэл, хэрэглэдэг гоо сайхны бараа нь өөрт нь зохиж байгааг дуулгахад ихээхэн баярладаг, сэтгэл нь хөөрдөг.
Тэд их бардам, өөртөө итгэлтэй. Өөрөөсөө илүү эсрэг хүйстэнийг, өөрийг нь дэмжиж туслаж байх, өөрийнх нь хүссэн зүйлийг өгч байх эр хүнийг тэд хайдаг.
Тэд их мэдрэмжтэй. Аливаа зүйлийг маш нарийн ажигладаг, гярхай зантай. Чамайг нэгхэн секунд харсан хэрнээ чиний биеэ авч яваа байдал, нүүр царай, үсний засалт, бие галбир, чамаас үнэртэх үнэр, хувцасласан байдал төрх гээд чамайг тодорхойлж буй бүхий л зүйлсийг ажиглачихаад чиний нэртэй хавтас үүсгээд, түүндээ чиний талаар бодсон бодол болон чамайг харахад ямар байсан тэр бүгдийн тухай бичээд хийчихсэн байдаг.

No comments:

Post a Comment