Pages

2010-10-12

Ордуудын сул тал

Бас л цуглуулсан зүйлсээсээ оруулж байна. Хаанаас авсанаа санахгүй байна.



Хонь: Хонь болгон өөрийгөө ертөнцийн төв гэж үздэг. Бялдуучлах дуртай. Тэр аминч, яг л хүүхэд шиг өөрийгөө бодоод орчин тойрноо анзаардаггүй.  Түүнийг уяраах гээд ямар ч ашиггүй. “Өө надад хамаагүй” л гэнэ. Зорилгодоо хүрэхийн тулд хонь хана мөргөж ч мэднэ. Өөрийнхөө бурууг мэдэж байсан ч түүнийг зогсоож чадахгүй. Хонинууд өндөр идэвхтэй ч тэр нь удтал хүрэлцдэггүй. Тэд ихэнх ажлаа эхлээд л орхидог.
Үхэр: Хэрэв үхэр нэг гөжчих юм бол түүнийг юугаар ч хөдөлгөж дийлэхгүй. Түүнийг уурлуулах ч хэцүү. Хэрэв ингэж чадлаа гэхэд бушуухан зугтсан нь дээр. Тэр уурлахаараа аймшигтайгаас гадна өширхөг, мөн шунахай, хардамтгай байдаг. Тэд сексээс ихээхэн хамааралтай байдаг бөгөөд ховдог, эд мөнгөнд дуртай. Секс хүслээ барьж чаддаггүй учраас араар тавихыг юман чинээ бодохгүй. Үхрүүдийн сэтгэлийн гүнд байнга л ямар нэгэн бодол нуугдаж байдаг.
Ихэр: Эд бол амаа барьж чаддаггүй чалчигчид юм. Ямар нэг юм ярьж л байвал боллоо. Ийм хүмүүс гүн бодолгүй гэдэг нь танд байнга мэдрэгдэнэ. Тэд бүхний тухай бага сага ярьдаг ч гүнзгий тунгаан боддоггүй. Тогтож сууж чаддаггүйгээс гадна нилээд уур уцаартай. Ихрийн ордны эмэгтэйчүүд тийм ч сайн бус эзэгтэй нар байдаг.
Мэлхий: Тэд ноомой, өөртөө итгэлгүй хөшингө хүмүүс. Энэ нууцлагдмал нөхөд өөрийнхөө орчноос нэг их ил гараад байдаггүй. Тэдний болгоомжлол айдастай илүү төстэй. Бас гомдомтгой. Гомдомтгой болохоор таньж мэдэхгүй хүмүүст нэлээд төвөгтэй. Тэд өөрсдөд нь анхаарал тавьж чадах хүмүүст л татагддаг. Хариуцлагыг бусдад тохох дуртай.
Арслан: Арсланууд нэрэлхүү, ихэрхэг зантай. Хэрэгтэй бүхэнд нь анхаарах шаардлагатай. Тэдэнд магтаал агаараас ч илүү хэрэгтэй. Тэд өөрийгөө бусдаас ямагт дээгүүр тавьдаг. Маргалдах шалтаг хайж түүнийгээ ч олдог. Арслан эмэгтэйчүүд шүтэн бишрэгчийнхээ сэтгэлийн мөн чанарыг бус, зузаан хэтэвч, үнэт бэлгийг л шохоорхдог.
Охин: Тэд энэ дэлхий дээрх хамгийн өөнтөгч хүмүүс тул тэднээс болгоомжил. Тэд ялих шалихгүй юмаар оролдож өө сэв хайж явдаг. Орчин тойрноо үргэлж шүүмжилж бүхий лзүйлд хошуугаа дүрдэг. Гэхдээ ихэнх охид туйлын хөдөлмөрч байдаг тул өдөр шөнөгүй ажиллахаас нэг их буцахгүй. Тиймдээ ч бусдыг амарлаа гэж шүүмжлэх талтай. 
Жинлүүр: Тэдний хамгийн тааламжгүй чанар нь үсчсэн араншинтай нь холбоотой. 5-хан минутын өмнө та тааламжтай хүнтэй харьцаж байсан бол таны өмнө гэнэт хачин ааштай этгээд гараад ирнэ. Ердийн жинлүүрүүд нэр алдарт дургүй. Юу хийж, ямар цалин хөлс авах нь падгүй байдаг. Жинлүүрүүд шийдвэр гаргахдаа нэлээд зовдог бөгөөд бүтэн 7 хоног ч эргэлзэж явж мэднэ.
Хилэнц: Тэдний хачин харьцааг хараад та хүнд байдалд орно. Хилэнцүүд хүмүүс руу яг л шумуул шиг дайрдаг. Тэдний мэргэн хатгалтыг анх уулзмагцаа л амсаж магадгүй. Амнаас нь элэгсэг үг тун ховор сонсогдоно. Тэдний сэтгэхүй нь өвөрмөц онцлогтой. Тэд эхний ээлжинд дутагдлыг илүү түрэмгий, шүүмжлэмтгий хүлээж авдаг.
Нум: Тэдний шударга зан, бүхнийг мэддэг араншин нь байнг зохисгүй явдалтай тулгардаг. Тэд бусдыг идэвхтэй шүүдэг ч өөрийнхөө дутагдлыг олж хардаггүй. Бадрангуй нумууд орчин тойрныхондоо баруун зүүнгүй зөвлөгөө өгч явдаг. Тэдний сонирхол, үйл ажлын хүрээ нь тун өргөн. Тиймдээ ч бүхнийг шууд хийхийг хүсэмжилдэг.
Матар: Энэхүү дүнсгэр матрууд бусад хүмүүс харилцаа, амралтаас яагаад таашаал аваад байгааг огтхон ч ойлгодоггүй. Тэд жигтэйхэн түгжигдмэл болохоор уулзалт үдэшлэг дээр голдуу буланд ганцаараа суудаг. Албан тушаалд юу юунаас илүү дуртай. тэдэнд маш олон айдас байдаг. өөртөө үл итгэх мэдрэмж нь өөрийгөө болон ойр тойрныхоо амьдралыг бусниулахад хүргэдэг. Ингэхдээ матар болгон сэтгэлдээ алдар хүндийн тухай мөрөөдсөөр явдаг.
Хумх: Энэ ордныхонд хаангүйгээр аль болох чөлөөтэй явахсан гэдэг бодол төрж байдаг. Тэдний хувьд оюун ухааны хөгжил илүү. Харин бие махбодийн өсөлт нь дутуудуу гэж хэлж болно. Тэд зан араншингийн хувьд мөсний хэлтэрхийтэй адилхан юм. Хумхуудад хүйтэн төдийгүй амттай сэтгэл хөдлөл бараг байдаггүй. Тийм болохоор жинхэнэ ёсоороо дурлаж чаддаггүй.
Загас: Загаснууд тэвчихээргүй юмыг ч тэвчдэг. Гомдоосон хүндээ хариу өгөхөөргүй тийм сул дорой. Ихэнх загаснууд залхуу, заваан тул гэр орон нь цаг үргэлж новширч байдаг. Тэд мөн агшин зуурд муу зүйлд өртөх нь амархан. Загаснууд юм л бол гуншигнаж өөрсдийгөө ямар ч аз жаргалгүй гэж гомдоллож явдаг. үүний сацуу тэд их үглээ улс юм. 

No comments:

Post a Comment