Pages

2010-10-24

Найз бүсгүйчүүдээ шинжээрэй



Дээдсийн хатагтай- Тэр орчин тойрныхоо хүмүүсийг ямагт боловсрол муутай, ухаалаг биш гэх зэргээр шүүмжилдэг. Боломж олдох үед өөрийн төгссөн нэр хүндтэй сургууль, их дээд сургууль алдар нэртэй хүмүүстэй танил тухайгаа үгийн далимд хавчуулахаа мартахгүй. Ийм найз чамд ямагт өөрийн давуу байдлаа мэдрүүлэх тул чин сэтгэлээсээ үерхэхэд үнэндээ хүндрэлтэй.
Хов жив яригч- Уг нь нэг их хор гэмгүй л дээ. Хэрэгт дуртай аливаа үйл явдлын төвд байдаг. Түүнээс ямар нэгэн зүйл нуух боломжгүй. Аль хэдийн мэдчихсэн ярьж явна. Нууц хэзээ ч хадгалж чадахгүй. Таны хамгийн сайн найз гэчихээд л муулаад явж мэдэх хүн. Тиймээс ийм найзад итгэх ямар ч үндэслэл байхгүй нь тодорхой.
Сэтгэл зүрх ховсдогч- Чадварлаг жүжигчин. Нүдэнд дулаан төрх, гангамсуу байдал нь хэнийг ч уярааж чаддаг. Гэхдээ ийм найз хэзээ ч чин сэтгэлээсээ байдаггүй. Өөрт ашигтай бол тусалж ч магадгүй. Хүний итгэл сэтгэлээр юман чинээ бодолгүй тоглож чадах ийм найзаас зайгаа авсан нь дээр.
Багын найз- Олон жилийн үерхэл нөхөрлөлд шалгагдсан дунд дээд сургуулийн найз бүсгүй байдаг л биз. Та хүнд үед хамгийн түрүүн багын найздаа ханддаг. Гэхдээ нэг зүйлийг анхааруулахад ийм үерхэл бөх юм шиг хэрнээ маш хэврэг, эмзэг байдаг юм шүү. Багын найз тун шалихгүй юманд гомдох, туних магадлал харьцангуй өндөр байдаг. Тэр нэг эргэсэн бол хэзээ ч таныг уучлахгүй.


Эх сурвалж: санахгүй байна. 

No comments:

Post a Comment