Pages

2010-10-24

Та хэр хурдан хувирч чадах вэ?


Би өнгөрсөн орой унтахдаа бас, өглөө босохдоо хичнээн аз жаргалтай байсан гээ ч. Яагаад гэдгээ хэлж чадахгүй ч нүүрэнд минь инээмсэглэл тодроо л, хацарнаас минь улаа бутраа л... Хүсэл минь биелсэн юмшиг, дуу аялаад л хичнээн сайхан байсан гээч. Тэгтэл цагийн өмнө нэг үг сонсоод түүнээсээ болж одоо сэтгэл хямраад үхэх гэж байна. Уйлмаар ч юмшиг.  Тэр үг нь ямар үг байсан бэ гэхлээр Уйлах хүүхдийн ... Би нээх их эмзэглээгүй л дээ. Анх сонсоод. Гэтэл надтай хамт жаргалтай байсан тэр хүн энэ үгийг сонсоод шууд л уурлалаа. Түүнийг уурласан болохоор дагаад л үнэхээр гунигтай болчихлоо. Яагаад ч юм. Хамгийн гол нь би ийм үг сонссоноо хэлдэггүй л байж. Бүгд миний буруу.
Бас би ч тэр хүн ч ганцхан үгнээс болж ийм хурдан хувирсанд бас гайхаад л байна.

Энэ үгийг чөтгөр аваг.

No comments:

Post a Comment